400 гаруй хоригдол суллагдлаа
2009.07.27

400 гаруй хоригдол суллагдлаа

Монгол улсын 4 дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан өршөөлийн хууль хэрэгжиж эхэллээ. Өршөөлийн хуульд хамрагсадын эхний хэсэг өнгөрсөн баасан гаригт суллагдлаа. Хамгийн түрүүнд хүүхэд, эмэгтэйчүүдийг өршөөнө хэмээн албаны хүмүүс мэдэгдэж байсан ч энэ өдөр эрэгтэй хоригдлууд мөн суллагдсан юм.

Хүүхдийн хорих 411 ангиас 63 хүүхэд суллагдлаа. Ер нь насанд хүрээгүй хоригдлууд дийлэнх нь хулгайн хэргээр ял эдэлж байдаг байна.
Өршөөгдсөн 63 хүүхдийн 40 орчим нь хөдөө орон нутгийнх байдаг бөгөөд шүүхийг шийдвэр гүйцэтгэх газрынхан тэдгээр хүүхдүүдийг хөдөө орон нутагт нь нэгдсэн журмаар хүргэж өгөх ажлыг зохион байгууллаа. Дээрхи суллагдсан хүүхдүүд дотор 7 сарын 1-ны гэх хэргээр ялагдсан 2 хүүхэд байлаа.

Эмэгтэйчүүдийн хорих 407 хорих ангиас 101 эмэгтэй суллагдлаа. Мөн Амгалангийн 421 хорих ангиас 269 эрэгтэй хоригдол суллагдаж нийт өршөөлийн хууль хамарсандаа 400 гаруй нь “эрх чөлөөнд” гарлаа. Хот болон хөдөө орон нутгийн гээд өршөөлд харагсдыг суллах ажил 8 сарын 1 хүртэл үргэлжлэх ажээ.


Өршөөлийн хуульд нийт 2700 хоригдол хамрагдах юм байна. Өнөөдөр Ганц худаг дах хориг ангиас өршөөлд хамрагдсан хоригдлууд суллагдах юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.