МоАХ-ны дарга Х.Баттулга Ерөнхийлөгчид ханджээ
2011.12.20

МоАХ-ны дарга Х.Баттулга Ерөнхийлөгчид ханджээ

Монгол Улсад ардчилсан хувьсгал үүсч хөгжөөд 22 жил болж, өнгөрсөн 10-нд ойгоо тэмдэглэсэн билээ.

Ууган ТББ-ын Удирдах зөвлөлийн хурал тус ойн өмнөхөн болж Ардчилсан хувьсгалын анхдагч зүтгэлтнүүдийн нийгмийн асуудлыг шийдэх талаар ярилцжээ. Уг хурлын үеэр ярилцсан асуудлаар Монголын Ардчилсан холбооны дарга Х.Баттулга өчигдөр Ерөнхийлөгчид хандсан байна.

Тэрбээр “1989-1990 онд Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон анхдагч зүтгэлтнүүдэд төрөөс орон сууц, түүнтэй адилтгах нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгуулах” талаар хүсэлт тавьсан юм байна.

Уг саналаар дамжуулан МоАХ-ны Удирдах Зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 09-ний ээлжит хуралдаанаар Ардчилсан хувьсгалын 22 жилийн ойн баярыг тэмдэглэх ажлын хүрээнд 1989-1990 онд Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон анхдагч зүтгэлтнүүдэд төрөөс орон сууц, түүнтэй адилтгах нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгуулах тухай хэлэлцсэн материалыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.