2021.09.15
МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн VI хуралдаан боллоо
МҮЭ-ийн холбооны дүрмийн дагуу жил бүр Ерөнхий зөвлөлийн хурал нэг буюу түүнээс дээш хуралддаг уламжлалтай. Дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахлын улмаас МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн 6 дугаар хуралдааныг өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Энэ удаагийн хурлаар 2021 онд иргэд хөдөлмөрчид, гишүүдийнхээ хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг танилцуулах, цар тахлын үед байгуулагдсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр, Хөдөлмөрийн тухай хуулийн талаарх мэдээлэл, МҮЭ-ийн холбооны XXIII их хурлын тов, төлөөлөгч сонгох журам, тоо тогтоох тухай мэдээллийг гишүүн байгууллагууддаа өглөө.