
2021.09.08
Боомтуудаар өдөрт дунджаар 40 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрч байна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 08-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хилийн Замын-Үүд боомт болон Эрээн хотод саатсан, уул уурхайн салбарын томоохон компаниудтай ханган нийлүүлэлтийн гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын ачаа барааг саадгүй нэвтрүүлэх хүсэлтийг Улсын онцгой комиссоос Замын-Үүд хилийн боомтын зөвлөлд уламжилсны дагуу дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Есдүгээр сарын 7-ны байдлаар өдөрт дунджаар Ханги боомтоор 47, Ярант боомтоор 50, Шивээхүрэн боомтоор 23 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байна. Харин Гашуунсухайт боомтоор наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 2 хүртэл 78 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрчээ.