2021.09.01
Саппорогоос Москва хороолол хүртэлх дулааны шугамын гүйцэтгэлийн явцтай танилцаж, тайлбар авлаа
НИТХ-ийн төлөөлөгч М.Говьсайхан Өнөр хороолол Саппорогоос Москва хороолол хүртэлх 2х600мм дулааны шугамын гүйцэтгэлийн явцтай танилцлаа.
Дулааны шугамын гүйцэтгэлтэй танилцах явцдаа иргэдийн гаргасан санал, гомдлын талаар гүйцэтгэгч болон хяналтын байгууллагуудын төлөөлөлтэй газар дээр нь уулзаж тайлбар авсан юм.
Тус шугам шинэчлэлтийн ажил энэ сарын 15-нд бүрэн дуусах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ 7 хоногтоо багтаан Өнөр хорооллын халуун усыг тавихаар ажиллаж байгаа талаар гүйцэтгэгч болон УБДС компаний хяналтын инженерүүд танилцууллаа.