Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ц.Элбэгдоржид сайн сайханыг хүслээ
2009.06.12

Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ц.Элбэгдоржид сайн сайханыг хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр бүрэн эрх дуусгавар болж байгаатай холбогдуулан шинээр сонгогдон тангараг өргөх гэж буй УИХ-ын гишүүн Ц.Элбэгдоржийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Н.Энхбаярт хандаж төрийн ажилд завсар байх ёсгүйг онцолж өмнөх үеийнхээ Ерөнхийлөгчтэй нягт хамтран ажиллах болно гэсэн юм. 

Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дараа Ц.Элбэгдоржийг хүндэтгэн утсаар баяр хүргэсэн төдийгүй санаачлага гарган уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж өмнө хийж бүтээсэн, цаашид хийж бүтээхээр эхлүүлсэн ажлууд төр ёсны дагуу уламжлагдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн төрийн тэргүүний амжилт ард түмний амжилт байх ёстойг онцолж УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж болон түүний гэр бүлд сайн сайхныг хүсэн ерөөлөө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.