Н.Энхболд, Р.Гончигдорж нарын хуулийн төсөл дэмжигдлээ
2009.05.05

Н.Энхболд, Р.Гончигдорж нарын хуулийн төсөл дэмжигдлээ

УИХ-ын гишүүн Н.Энхболд, Р.Гончигдорж нарын санаачилсан хуулийн төсөл дэмжигдлээ.

Дээрхи нэр бүхий УИХ-ын хоёр гишүүн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан юм. өнөөдрийн засгийн газрын хуралдаан дээр хуулийн төслүүдийг засгийн газрын гишүүд хэлэлцээд дэмжилээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүүгийн санаачлан боловсруулсан Газар тариалангийн бүс нутаг тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцээд энэ асуудлыг Газрын тухай хуульд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан газар тариалангийн бүс нутаг тогтоох, бүсэд хэрхэн бэлчээрийн мал аж ахуй эрхлэх болон ашиглах, хамгаалах тухай зүйл, заалт нэмж оруулах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.