2021.05.20
Г.Дамдинням: Монгол улсын эв нэгдлийг илэрхийлэгч нь үзэл бодлоор ялгаварлан гадуурхах нь зөв үү?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.20\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригыг хэлэлцэв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
Улс төрд байсан АН-ынхан санах ойгоо сэргээх хэрэгтэй.2016 оны Их хурлын сонгуулиар Цэцийн дүгнэлт орж ирсэн ингээд явсан.Тэр үед нэг намаас 3 төрийн өндөрлөг гарсан байсан. Ерөнхийлөгч нь Ц.Элбэгдорж, УИХ-ын даргаар З.Энхболд, Ерөнхий сайд нь Ч.Сайханбилэг ажиллаж байсан. Тэр үед дарангуйлал гэж дайраагүй.
Яг адил асуудал дээр ингэж улстөржиж болохгүй. Монгол улсын Ерөнхийлөгч институц тэнд зөвлөхүүд нь АН-аас сонгогдлоо, Ардын намаас алга гэж хэн ч хэлээгүй. Монгол улсын эв нэгдлийг илэрхийлэгч нь үзэл бодлоор ялгаварлан гадуурхах нь зөв үү?

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn