2021.05.18

Г.Мөнхцэцэг: Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг хэрхэн зохицуулах вэ?

УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны /2021.05.18/  хуралдаан үргэлжилж байна.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: 

"Байгалийн тусгай хамгааалалт авах энэ асуудлууд Монгол Улсын хэмжээнд чиг баримжаа, хууль тогтоомж хангалттай гэж үзэж байна. Харин хэрэгжилт муу явагдаж байгаа юм.

Монгол Улсад 2600 гаруй ашиг малтмалын лицензтэй гэсэн танилцуулга байсан. Мөн хамгаалалтад авах гэж буй газар нутаг төлөвлөсөн хэмжээнээс хүрдэггүй тал бий. Дараагийн жилүүдэд буюу 30-50 жилийн хугацаанд газар нутаг авах боломж байхгүй юм.

Говийн эко системийг хадгалах зорилгоор Дорно Говь, Өмнө Говь аймгийн бүс нутгуудаар явсан ба  эдгээр аймгуудын бүс нутгийг тусгай хамгаалалтад авах судалгаанд хамруулахаар явсан юм. Тус судалгааны ажил хэр үр дүнтэй явагдаж байна вэ?

Мөн тусгай хамгаалалтад авахаар оруулж ирж буй газар нутгууд болох Говь сүмбэр аймгийн аль хэсэгт гэх мэтчлэн орохоор бүртгэгдэж байна вэ?

Хэзээ эдгээр асуудлуудыг оруулж ирэх вэ?

 Түүний асуултад  БОАЖ-ын сайд Н.Уртнасан хариуллаа.