2009.03.17
Охинтой болсонд баяр хүргэе
УИХ-ын гишүүн, ИЗН-ын дарга С.Оюун өнгөрсөн бямба гаригт буюу 3-р сарын 14-нд Клиникийн 2-р эмнэлэгт амаржижээ.
Тэрээр 3,3 кг охиноо төрүүлсэн байна. Эх, охины бие маш сайн байгаа бөгөөд өчигдөр эмнэлгээс гарчээ.
С.Оюун одоо 45 настай агаад шинэ хүнээр бүл нэмснээр эрхэм гишүүнийх ам бүл тавуул боллоо. Анхны ууган хүүгээ 6 жилийн өмнө 39 настайдаа төрүүлж байсан бол удаах охиноо Дорнод аймгаас үрчлэн авч байсан билээ.
УИХ-ын гишүүнээр дөрвөн ч удаа сонгогдсон С.Оюун гишүүнд охинтой болсонд нь баяр хүргэе.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.