2021.05.12
Зургаан сувилагчид түрээслээд өмчлөх орон сууцны батламж олголоо
Өнөөдөр Олон улсын сувилагчдын баярын өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн цар тахлын үед цаг наргүй ажиллаж байгаа сувилагчдын төлөөллийг Улаанбаатар хотын хүндэт тэмдгээр шагнаж, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамрагдах эрхийн бичгийг гардууллаа.
Тодруулбал,
-
Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Д.Алтангэрэл,
-
Баянгол дүүргийн ЭМТ-ийн сувилагч Д.Даваасүрэн,
-
Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн сувилагч Г.Сайнцэцэг,
-
Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн Сувилахуйн албаны дарга Ц.Алтанчимэг,
-
Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ц.Уянга,
-
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч А.Энхтуул нарын зургаан хүнийг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамрагдах эрхий бичгийн батламжийг гардуулав.
Мөн Улсын гуравдугаар төв эмнэлгийн сувилагч Авирмэдийн Наранцэцэг Алтангадас одонгоор шагнасан бөгөөд эрхэлсэн ажилдаа үнэнч байж, хамт олноо тэргүүлэн ажилласан эмч, эмнэлгийн ажилтан, сувилагч, мэргэжилтнүүдийг Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан цол, тэмдэг, Нийслэлийн Засаг даргын Жуух бичгээр тус тус шагналаа.