2021.05.03

Улсын Их Хурлын гишүүд "Эмч, эмнэлгийн ажилтнуудад баярлалаа" аяныг эхлүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, өнгөрсөн жил гаруйн хугацаанд коронавируст халдвар цар тахлын амаргүй нөхцөлд эмч, эмнэлгийн ажилтнууд асар их ачаалалтай, амрах завгүй ажиллаж  байгаа ч,  өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж,   ажил үүргээ нэр төртэй биелүүлж байгаад талархлаа илэрхийлээд, Улсын Их Хурлын гишүүдээс санаачлан эхлүүлсэн уг аяныг бизнес эрхлэгчид талархан дэмжиж байгааг онцолсон байна.