2021.04.29

Б.Баярсайхан: Тосонцэнгэл суманд ч мөн PCR-ын машин шаардлагатай байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2021.04.29/ үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсад үүсээд буй коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар” Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонслоо. 

Шадар сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: 

УОК-ын даргын мэдээлэлтэй холбоотой цөөнхийн зарим гишүүдийн хэлж байгаа үгэнд харамсаж байна. Цар тахал бол нэг нам, Монгол улсын суудал биш. Дэлхий нийтээрээ энэ тахлын өмнө сандруу,тэвдүү ажиллаж байгаа. УОК-ын ажилд алдаа, оноо, бухимдалтай зүйл байгаа. Гэхдээ Монгол улсын засгийн газар гамшгийн үеийн гадаад харилцааг маш сайн авч, явж байгаа. Гадаад харилцааны яаманд онцгойлон талархаж байна.

Манай улс вакцинжуулалтаараа дэлхийд 100 хүнд ногдох дунджаараа, дундаас дээгүүрт орж байна гэж гишүүд  дурдаж байна. Гадаадад байгаа манай иргэд эх орондоо ирж вакцинжуулалтад хамрагдах талаар ярьж байна. Манай улсад байгаа гадаадын иргэд вакцинжуулалтад хамрагдлаа. Сүүлийн үед УОК, Эрүүл мэндийн яамтай их ойрхон ажиллаж байгаа. С.Энхболд сайдаас уучлалт гуйж байна. Нутаг орноосоо итгэлийн авч сонгогдсон гишүүний хувьд, ялангуяа алслагдсан, зам харгуй тавигдаагүй, хөгжлийн хувьд хоцрогдолтой Завхан аймгийн хувьд нөхцөлд байдал хүндэрсэн.

Өчигдөр PCR-ийн машинаа авсан. Загастайн давааны зам тавигдаагүй учраас Тосонцэнгэл суманд Азийн хөгжлийн банкны тусламжаар олгогдож байгаа PCR-ийн машин өгөх шаардлагатай байна. Манай аймаг 10 мянган тун хадгалах хөргүүртэй.Иймд нэгдүгээр тунгаа хийлгэсэн, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй,Загастайн давааны ажил хийж байгаа 100 гаруй хүмүүст вакцинаар хангах боломж байна уу ?

Түүний асуултанд МУ-ын шадар сайд С.Амарсайхан хариулт өглөө. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn