2021.04.27
С.Чинзориг: Орон нутгийн иргэдээ дархлаажуулалтын эхний тунд яаралтай хамруулах хэрэгтэй
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.04.27/ боллоо. Хуралдааны эхэнд Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлэл сонслоо.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
"Орон нутагт халдвар их байна. Өвөрхангайд голомт үүссэн. Орон нутагт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтьнуудад илүү цагийн хөлс олгохгүй байгаа тухай хэлээд байна. Үүнийг яаралдтай шийдэх тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
Мөн хамгаалах хэрэглэл дутуу, түргэвчилсэн оношлуур олдохгүй байгаа тухай гишүүддээ хандаж байна. Үүнийг хангах чиглэлд яаж ажиллаж байгаа вэ?
Улаанбаатар хотод 5 сарын 30 гэхэд 2 дахь тунгаа 100% хийж дуусна гэж байгаа нь их орой санагдаж байна. 5 сарын 20 гэхэд орон нутгийн иргэдээ 1 дүгээр туд 100% хамруулах чиглэлтэй ажиллах нь зүйтэй. Ерөнхийлөгчийн сонгууль 5 сарын 25-аас сурталчилгаа эхэлнэ. Ядаж эхний тунг нь орон нутгийн иргэддээ 100% хийхгүй бол хүндрэл их харагдаж байна. Үүн дээр анхаарч ажиллаарай."
Түүний асуултанд Эрүүл мэндийн сайд С.Энхбод хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn