2008.10.14

Халдашгүй байдлын дэд хороо байгуулагдлаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороог байгуулах талаар хэлэлцлээ.

Тус дэд хороонд УИХ-д хамгийн олон жил суусан 4 гишүүдийг байнгын хорооны харьяаллыг харгалзахгүйгээр томилдог юм. Халдашгүй байдлын дэд хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ч.Улаан, Р.Гончигдорж нарыг тус байнгын хороо санал нэгтэйгээр сонголоо.

Дэд хорооны даргаар Ч.Улааны нэрийг дэвшүүлж, тэдний нэрийг УИХ-д танилцуулахаар болов. Тэд гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай хүсэлт УИХ-д ирсэн тохиолдолд авч хэлэлцэнэ. Энэ хороо өмнөх парламентын үед нь Л. Гүндалай, У. Хүрэлсүх ,Т. Бадамжунай, 7. Занданшатар нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байсан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.