2021.03.18

Ш.Адьшаа:Сахилга хариуцлагаа нэмэгдүүлэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.18\ нэгдсэн хуралдаанаар элчин сайдыг эргүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 

Энэ асуудлыг дэмжиж байна. Манай улс сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Монгол улсаас гадаад улсад сууж байгаа хүмүүсийг танил талаараа сонгодог. Отгонбаяр Монгол улсын төрийн өмнөөс АНУ-ын засаг захиргаа, хуультай харилцах ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй байна.

Олон нийтийн сүлжээнд хэн юу ярих нь тэр хүний хувийн асуудал, харин олон улсын сүлжээ ашиглаж Монгол улсын төрийн нэг номерийн хүн тухайн улсад шүүхээр хэлэлцэж байгаа асуудалд хандана гэдэг ноцтой асуудал. Гэмт хэрэгтэй холбоотой асуудалд өөрийн байр сууринаас  хандаж болохгүй. Хариуцлага тооцож байж, ажил явна. Бүх сайдууд энэ талаар ярьдаг. Үүнийг ард түмэн харж байгаа шүү.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn