
2021.03.18
Б.Бат-Эрдэнэ гишүүн Ковидын эсрэг вакцинд хамрагдлаа
Манай улс Ковидын эсрэг вакцинд иргэдээ шат дараалалтай хамруулж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг оруулжээ.
Ковид 19-ын вакцинд 50-иас дээш насныхан хамрагдах шийдвэр гарсан бөгөөд хуваарийн дагуу очиж байгаа вакцин( Синовак)-аас хийлгэв. Олон түмэн минь Ковид19-тэй тэмцэх, хүндрэлээс сэргийлэх арга вакцинд өргөнөөр хамрагдаарай. Мөн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахицгаая
гэж бичсэн байна.
Ийнхүү УИХ-ын гишүүдийн хувьд тогтоосон цаг хугацаандаа вакциндаа хамрагдаж, иргэддээ эерэг мэдээллийг түгээсээр байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn