Цахим хурал, цахим сургалтаа саадгүй хийхэд зориулж "ACADEMY" ДАТА БАГЦ гаргажээ
2021.03.12

Цахим хурал, цахим сургалтаа саадгүй хийхэд зориулж "ACADEMY" ДАТА БАГЦ гаргажээ

Бүх шатны боловсролын байгууллага, оюутан сурагчид, албан байгууллагууд сургалт, цахим хурлаа саадгүй хийх дата багц гаргажээ.

Ковид цар тахлын улмаас оюутан сурагчид, албан байгууллага компаниуд бизнесийн үйл ажиллагаагаа уламжлалт байдлаар эрхлэх, танхимаар хичээллэх, олон хүн цуглуулан хурал, уулзалт хийх боломжгүй болсноор багагүй хүндрэлийг туулж байгаа билээ.

Яг энэ үед дижитал технологи, цахим платформ, хөдөлгөөнт интернэтийн дата үйлчилгээг үйл ажиллагаа, сургалт, уулзалтандаа ашиглаж “Шинэ эгэл” буюу “New normal” стандартад зохицож ажиллахаас зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байна.

Уг хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор Мобиком Корпораци 24 их, дээд сургуулиудын цахим хуудас, Google Classroom, Gmail, Zoom, Teams, Skype, Telegram апликейшн, тэдгээрийн веб хуудас руу дата хэрэглээний хязгааргүй хандах боломжтой “Академи” багцыг хөгжүүлж, 2021 оны 6 дугаар сарын 30-ныг хүртэл 60 хувийн хөнгөлөлттэйгөөр худалдан гаргаад байна.

Өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Мобиком Корпорацийн төв оффис дээр хүрэлцэн ирж, компанийн үйл ажиллагаатай танилцахын ялдамд оюутан залуус, ЕБС-ийн багш, сурагчдын хэрэгцээнд нийцсэн “Academy” дата багц гаргасанд талархлаа илэрхийллээ.

Тэрээр БСШУС-ын байнгын хорооны гишүүний хувиар өнгөрсөн хоёрдугаар сард “Боловсролыг дэмжих дата багц” гаргаж, алслагдсан сум, орон нутаг болон нийгмийн зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдийг зайн сургалтанд тэгш хамруулах, багш нарын цахим системд хандах боломжийг нь нэмэгдүүлэхэд Мобиком Корпорацийг дэмжин ажиллахыг хүсэж, албан ёсны хүсэлтээ ирүүлсэн юм.

Тэрхүү хүсэлтийг компанийн зүгээс дэмжин хүлээн авч, “Академи” дата багцыг худалдаанд гаргасан билээ.

Мобиком Корпораци хөл хорионы үеэр 21 аймаг, 9 дүүргийн 20 мянга гаруй сурагчдад 99GB дататай дугаар үнэ төлбөргүй ашиглуулах, БШУЯ, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран үзүүлэнгээр ашиглаж байсан гар утаснуудад теле хичээл суулгаж, алслагдсан сумдын сурагчдад хүргүүлэх зэрэг боловсролын салбарт чиглэсэн олон ажлыг шат дараатай хэрэгжүүлсэн.

“Академи” дата багц худалдаанд гарснаар Монгол орны өнцөг булан бүрд буй багш, оюутан, сурагчид төдийгүй ажил хэргээ цахимаар явуулж буй хүмүүс цахим хичээл, сургалт, онлайн уулзалтад зарцуулж буй дата хэрэглээндээ бага төлбөр төлж, ажил алба, хичээл сургалтаа саадгүй явуулах нөхцөл боломж бүрдэж байна.