ШӨХТГ Б.Бат-Эрдэнэ барилгын салбар дахь асуудлуудын талаар салбарын сайдтай ярилцлаа
2021.02.22

ШӨХТГ Б.Бат-Эрдэнэ барилгын салбар дахь асуудлуудын талаар салбарын сайдтай ярилцлаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга  Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Барилга, Хот Байгуулалтын Сайд Б.Мөнхбаатартай уулзаж дараах асуудлуудыг хөндөн ярилцлаа.

Барилгын компани өөрөө контор, СӨХ-ыг байгуулдаг. Ашиглалтын хэвийн байдлыг хангуулах 3 жилийн хугацаандаа ажиллуулж байгаад татан буулгадаг, шилжүүлдэг асуудлыг шийдвэрлэх.
  • Барилгын компани бартерээр орлуулан ажил гүйцэтгүүлдэг. Энэ нь орон сууц давхардан зарах, хоорондоо шүүхдэх гэх мэт үндэслэл болдог ба хэрэглэгч голд нь хохирч үлддэг асуудлыг шийдвэрлэх
  • Стандарт, чанарын шаардлага хангаагүй барилгын материалын худалдаалалт их байдаг. Үүнээс улбаалан барилгын дотоод агаарын орчин өвчин үүсгэгч болон хувирдаг асуудлыг шийдвэрлэх
  • Ипотек зээлтэй хамааруулан төрөөс гарч буй шийдвэрийг үндэслэн барилгын үнийн хөөрөгдөл асуудлыг шийдвэрлэх
  • Барилгын лифт стандарт, чанарын асуудлыг шийдвэрлэх
  • Барилгын батлагдсан зураг төслийн дагуу барилгыг хүлээлгэж өгдөггүй асуудал
  • Орон сууцны м2 хэмжилтээс үүдсэн асуудлуудыг шийдвэрлэх
  • Барилга захиалгын гэрээг хийхдээ барилгын компани өөрийн эрх ашгийг түлхүү тулгаж байгуулдаг асуудлыг шийдвэрлэх.
Мөн түүнчлэн барилгын салбарт байгаа асуудлуудын талаар Барилга, Хот Байгуулалтын Яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрынхантай ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэлэлцлээ.

Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй хамтран шийдвэрлэх, хамтарсан уулзалтыг 2020 оны 03 сарын 02 өдөр хийхээр тохирч холбогдох байгууллагуудад уулзалтын хүсэлтийг илгээж эхэллээ.