АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслийг зургаахан корпораци удирддаг
2012.01.20

АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслийг зургаахан корпораци удирддаг

 
  • Тус корпораци 1990 онд “Warner Communication Inc”, “Time Inc”-ийн нэгдлээр үүссэн. Хожим нь буюу 2001 онд “AOL Inc” интернэтийн аварга том сүлжээтэй нэгдсэн.
  • News Corporation”-ы сэтгүүлчид 2011 оны долоодугаар сард улстөрчид, одод болон энгийн хүмүүсийн утсыг хууль бусаар чагнасан хэрэгт орооцолдон, томоохон дуулиан дэгдээсэн.
  • Тэгэхээр АНУ-ын хэвлэл мэдээлэлд сүүлийн жилүүдэд ижил төрлийн телевиз, сонин хэвлэл олноор байгуулагдаж буй нь дээрх зургаан корпорацитай холбоотой аж.

1983 онд Америкийн хэвлэл мэдээллийг 50-иад корпораци удирддаг байлаа. Тэгвэл өнөөдөр тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ердөө зургаахан том корпорацийн мэдэлд оржээ. Эдгээр корпораци телевизийн сүлжээ, кабелийн суваг, кино студи, сонин, сэтгүүл, хэвлэлийн газар, дуу бичлэгийн студи болон сайтуудыг эзэмшиж байна.

Өнөөдөр Америкийн хэвлэл мэдээллийг атгаж буй корпорциудын тоонд “Time Warner”, “Walt Disney”, “Viacom”, “Rupert Murdoch’s News Corp”, “CBS Corporation”, “NBC Universal” зэрэг орно. Гэхдээ эдгээр аварга корпорацийн тэмтрүүлд өрт өөг үй үлдсэн зарим олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ч нягтаршиж эхэлжээ.

Жишээлбэл интернэтэд “Google”, “Yahoo”, “Microsoft” зэрэг компани ноёрхож байна. Харин интернэтийн эдгээр компаниас илүү “Их зургаа” дөрөв дэх засаглалыг атгаж байгаа аж. “Time Warner” бол мэдээлэл, зугаа цэнгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том нийлмэл корпораци юм.

Тус корпораци 1990 онд “Warner Communication Inc”, “Time Inc”-ийн нэгдлээр үүссэн. Хожим нь буюу 2001 онд “AOL Inc” интернэтийн аварга том сүлжээтэй нэгдсэн. Харин 2009 онд “AOL” дахин өрх тусгаарласан юм. Тус корпорацийн мэдэлд “Time Inc”, кино, хүүхэлдэйн киноны “Warner Bros Entertainment”, алдарт “CNN”, “HBO” сувгууд, “The CW Television Network” зэрэг компани багтдаг. Жеффри Бьюкисийн удирддаг тус корпораци 32 мянган ажилтантай. 2010 онд 26 тэрбум долларын орлоготой ажиллажээ.

 

“The Walt Disney Company” бол дэлхийн зугаа цэнгэлийн салбарын хамгийн том корпораци. 1932 онд ах дүү Уолтер, Рой Дисней нарын байгуулсан хөдөлгөөнт дүрсний бяцхан студи өдгөө Холливудын хамгийн том студи, 11 парк, хоёр усан парк, телевиз, радиогийн хэд хэдэн сүлжээ болж өргөжжээ. 156 мянган ажилтантай тус корпорацийг өдгөө Боб Игер тэргүүлж байна.

Өнгөрсөн онд 40.8 тэрбум долларын орлоготой ажиллажээ. “Viacom” нь кабель болон хиймэл дагуулын “MTV Networks”, “BET” сүлжээ, “Nickelodeon” суваг, түүнчлэн кино бүтээж, цацдаг “Paramount Pictures”, “DreamWorks” зэрэг продакшныг эзэмшдэг. 10.9 мянган ажилтантай тус корпораци өнгөрсөн жил 14.9 тэрбум доллар олжээ.

 

“Rupert Murdoch’s News Corp” бол Руперт Мердокийн эзэмшлийн корпораци. “20th Century Fox”, “Fox News” теле суваг, “DTH” хиймэл дагуулын операторууд, мэдээллийн “Dow Jones” агентлаг, “News Outdoor” зар сурталчилгааны агентлаг, “The Wall Street Journal”, “The Times”, “The Sun”, “New York Post” зэрэг сониныг эзэмшдэг. Сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр АНУын Бүгд найрамдах намыг дэмждэг.

 

“News Corporation”-ы сэтгүүлчид 2011 оны долоодугаар сард улстөрчид, одод болон энгийн хүмүүсийн утсыг хууль бусаар чагнасан хэрэгт орооцолдон, томоохон дуулиан дэгдээсэн. Үүнээс болж тус корпорацийн эзэмшилд байдаг, 168 жилийн түүхтэй Британийн “News of the World” сониныг хаахаар болсон билээ.

Мөн тухайн үед “News Corp”-ын үйл ажиллагаанд Холбооны мөрдөн байцаах товчооны зүгээс мөрдлөг явуулна гэдгээ мэдэгдсэн юм. Тус корпораци 51 мянган ажилтантай. Өнгөрсөн 2011 онд 33 тэрбум долларын ашиг олжээ. “CBS Corporation” нь Америкийн телевиз, радио, хэвлэл, зар сурталчилгааны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг томоохон корпораци. Хэд хэдэн телевиз, радио, теле студи, хэвлэлийн газар, кабелийн төлбөрт нэвтрүүлэг, дуу бичлэгийн студи, зар сурталчилгааны компанийг эзэмшдэг.

 

25 мянга гаруй ажилтантай тус корпораци 2010 онд 14 тэрбум долларын ашиг олжээ. “NBC Universal” нь 2004 онд “General Electric”-ийн нэг хэсэг болох “NBC” телевиз, Францын “Vivendi Universal Entertainment”- ийн хувьцаатай нэгтгэн байгуулагдсан корпораци юм. Өдгөө “NBC Universal”- ын нийт хувьцааны 80 хувийг “General Electric”, үлдсэн 20 хувийг “Vivendi” эзэмшиж байна. Стив Буркийн эзэмшлийн энэ корпораци 2010 онд 16.9 тэрбум доллар олжээ.

Тэгэхээр АНУ-ын хэвлэл мэдээлэлд сүүлийн жилүүдэд ижил төрлийн телевиз, сонин хэвлэл олноор байгуулагдаж буй нь дээрх зургаан корпорацитай холбоотой аж. Ийм ижил төрлийн мэдээллийн хэрэгслүүд үзэгч, уншигчдын итгэлийг маш түргэн алддаг бөгөөд хүмүүс чухам юу болж байгаа талаарх бодит үнэнийг өөр эх сурвалжаас хайж эхэлдэг.

Дээрх зургаан корпорацийн мэдлийн мэдээллийн хэрэгслүүд Холбооны нөөцийн системийн хорон үйлдэл, эсвэл дэлхийн санхүүгийн системийг бүхэлд нь устгах санхүүгийн хөөсрөл ямар аюултайг бараг мэдээлдэгг үй. Мөн Америкийн эдийн засаг эрс унаж байгаа болон “Голдман Сакс”-ын ховдог, шунахай байдлын үнэн мөнийг бичдэггүй нь хоорондоо үгсэн хуйвалдсантай холбоотой биз.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.