Ж.Сүхбаатар гишүүн тойргийнхоо иргэдэд сайжруулсан түлш, хүнсний тусламж үзүүлэлээ
Хөл хорионы хатуу дэглэмтэй байгаа энэ үед иргэдийн орлого буурсан. Иймээс зорилтот бүлгийн иргэдэд хүнсний болоод шаардлагатай бүтээгдэхүүний туслалцаа тун хэрэгцээтэй байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар 12 сарын 12, 13-ны өдрүүдэд ажлын албаныхантайгаа хамтран хүнд цаг үед тойргийнхоо иргэдэд тусламж хүргүүллээ. Тэрбээр гэр бүлийнхээ зүгээс Чингэлтэй дүүргийн 7-18 дугаар хорооны 1000 өрх, мөн 120 хэсгийн ахлагчид сайжруулсан шахмал түлш, хүнсний тусламж үзүүлжээ.
Мөн шинэ оны баярын мэнд хүргэж хүүхдүүдэд бэлэг өгөхөө ч бас мартсангүй. Уг тусламжтайгаа хамт иргэддээ цар тахлыг хамтдаа даван туулахыг уриалж, мэндчилгээ илгээсэн байна. Ж.Сүхбаатар гишүүний гэр бүлийнхэн энэхүү тусламжаа Чингэлтэй дүүргийн бусад хороодын иргэдэд ч мөн үзүүлэх юм байна.
Холбоотой мэдээ
2024.05.03
2024.03.10
2024.01.05