Эрх мэдэлтнүүд төрийн эрхэнд аль болох удаан байх 12 аргыг сэджээ
Владимир Путин засгийн эрхийг 27 жилийн турш атгахын тулд тандем хэмээх өвөрмөц, шинэлэг аргыг санаачилсан.
2011.09.28

Эрх мэдэлтнүүд төрийн эрхэнд аль болох удаан байх 12 аргыг сэджээ

Төрийн тэргүүнүүд хуульд заасан хугацааны дараа албан тушаалаа өгөхөөс цааргалж, аль болох удаан эрх мэдэлтэй байхын тулд олон арга хэрэглэдэг.

1.Тандем

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин засгийн эрхийг 27 жилийн турш атгахын тулд тандем хэмээх өвөрмөц, шинэлэг аргыг санаачилсан.

Харин тандемын ачаар нэг Ерөнхийлөгч болж, дараа нь буцаад Ерөнхий сайд болж, мөн дахин Ерөнхийлөгч болсон

Уг нь tandem хэмээх англи үг нь хамтарч ажиллах, нэг нь нөгөөгийнхөө ард байрлах гэсэн салаа утгатай /өөрөөр хэлбэл машин агрегатын нэг тэнхлэг дээр байрласан хоёр эд анги/. Харин оросууд үүнийг хослон буюу хамтарч удирдах гэсэн утгаар улстөрд оруулж ирсэн байна. Путинээс өмнө хэн ч тандемыг хэрэглээгүй. Тэрбээр энэ аргын тусламжтайгаар ОХУ-ын Үндсэн хуулийн заалтыг тойроод гарч чадсан. Уг нь ОХУ-д хоёроос дээш хугацаагаар Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж өрсөлдөхийг хориглосон. Харин тандемын ачаар нэг Ерөнхийлөгч болж, дараа нь буцаад Ерөнхий сайд болж, мөн дахин Ерөнхийлөгч болсон. Онолын хувьд энэ аргыг тоо томшгүй олон удаа хэрэглэж болох юм. Гэхдээ тандем нь атаархал гэдгийг мэддэггүй хүмүүст л тохирох байх.

2.Бүх насаараа Ерөнхийлөгч болох

Сапармурат Ниязов бол Туркмений Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан хүн.

Ниязов 1985 онд анх засгийн эрхэнд гарч, нөгөө ертөнцөд одтолоо 2006 он хүртэл улсаа тэргүүлж байсан.

Дөрвөн жилийн дараа Туркменбаши Ардын зөвлөлийг ч мөн насан туршдаа тэргүүлэхээр болжээ. Ниязов 1985 онд анх засгийн эрхэнд гарч, нөгөө ертөнцөд одтолоо 2006 он хүртэл улсаа тэргүүлж байсан. Өөрөөр хэлбэл 21 жил. Энэ хугацаанд тус улсад Туркменбашийн хэдэн мянган хөшөө баримал сүндэрлэж, түүний “Рухнама” номыг дунд сургуулийн хичээлийн сурах бичиг болсон юм. Анх түүнийг 1990 онд Туркмений Ерөнхийлөгчөөр сонгожээ. Түүнд өрсөлдөгч байгаагүй. Харин 1994 онд бүх нийтийн санал асуулга явагдаж, Ниязовын эрх мэдлийг сунгасан бөгөөд 1999 онд Ардын зөвлөл түүнийг бүх насаараа Туркмений Ерөнхийлөгч байх болно хэмээн зарлав.

3. Ерөнхийлөгчийн хугацааны хязгаарлалтыг цуцлах

Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, эрх мэдэлтэй болсон дарангуйлагчид ихэнхдээ цаашид ч жолоогоо залуурдсаар байхыг эрмэлздэг. Ардчиллын мэт гаднаа харагдах энэ аргын тусламжтайгаар тэд дахин дахин сонгогддог. Үүнд тохирох хамгийн эвтэйхэн арга бол санал асуулга.

Жишээлбэл төрийн эрхэнд байх хугацааны хязгаарлалтыг цуцлах талаар.  Тунисын Ерөнхийлөгч Бен Али мөн 2002 онд санал асуулгын тусламжтайгаар хязгааргүй сонгогдох эрх авсан юм. Бен Али Тунисын засгийн эрхэнд анх 1987 онд гарсан ба 2011 оны эхээр түлхэн унагаагдсан билээ.

 4. Бүрэн эрхийг баталгаажуулах референдум

Бүх ард түмний дунд референдум явуулах нь 1 хүний засаглалыг мөнхөд хадгалах хамгийн таатай механизмуудын нэг.

Эдгээр референдумын хэлбэр болон асуулт нь санал өгөгчдөд боломж бараг олгодоггүй.

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак, Киргизийн Ерөнхийлөгч асан Аскар Акаев нар өөрсдийн бүрэн эрхийг сунгахын тулд референдум явуулсан. Энэ үеэр санал өгөгсдийн хувь бүр 100-д дөхөж байлаа.

Эдгээр референдумын хэлбэр болон асуулт нь санал өгөгчдөд боломж бараг олгодоггүй. 1971 онд Гаити улсад төрийн тэргүүнээр Жан-Клод Дювальег сонгох талаар санал асуулга болсон.Тэр бол өмнөх дарангуйлагч Франсуа Дювальегийн хүү.

Гаитийн оршин суугчид доорх асуултад хариулах ёстой байв. “Иргэн, доктор Франсуа Дювалье өөрийн залгамжлагчаар иргэн Жан-Клод Дювальег тодруулж, Гаити улсын насан туршийн Ерөнхийлөгчөөр сонгохыг хүсч байна. Энэ сонголт танд таалагдаж байна уу? Та түүнийг дэмжих үү?”. Ийм асуулгад өөрөөр яаж ч хариулах билээ. 1

985 онд ээлжит референдум явуулан, Бага Дювальегийн бүрэн эрх батлагдав. Сонгогчдын 99,98% нь түүнийг бүх насаар нь ерөнхийлөгчөөр сонгосон төдийгүй түүнд мөн өөрийн залгамжлагчаа томилох эрх олгов. Гэвч жилийн дараа Бага Дювальег түлхэн унагаагдаж, тэрбээр улс орноосоо зугтаажээ.

5. Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацааг тэглэх

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын төрийн тэргүүнүүд бүрэн эрхээ сунгах арга санаачилжээ.

Дахин сонгох, референдум явуулах гэж байн байн цаг үрэхгүйн тулд Ерөнхийлөгчийн хугацааг шууд хэдэн жилээр сунгах нь бий.

Эхний хугацааг тэглэж, улмаар дахин нэг нэмэлт хугацаагаар сонгогдох эрх авна гэсэн үг. Энэ аргаар Узбекистаны Ислам Каримов, Таджикистаны Эмомали Рахмона, Киргизийн Аскар Акаев нар бүрэн эрхээ сунгасан. Мөн Белоруссын Александр Лукашенко ч гэсэн. Тэр 1996 оны референдум дээр Үндсэн хуулийн шинэ төсөл гаргаж, өөрийн хугацаагаа дахин шинээр тооцох болсон аж.

6.Ерөнхийлөгчийн хугацааг уртасгах

Дахин сонгох, референдум явуулах гэж байн байн цаг үрэхгүйн тулд Ерөнхийлөгчийн хугацааг шууд хэдэн жилээр сунгах нь бий. Узбекистаны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байсныг 2002 онд 7 жил болгожээ. Ингэснээр Ислам Каримов ойр ойрхон сонгууль явуулах шаардлагагүй болсон аж. 2008 онд энэ аргыг Владимир Путин өвөрмөцөөр ашиглан, ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байсныг 6 жил болгосон юм.

7.Сонгуулийн луйвар

Сонгуулийг өнгөц харахад ардчилсан мэт байхаар зохион байгуулдаг уламжлал ЗХУ, Умард Солонгос, Хятад зэрэг социалист лагерийн орнуудад байсан.

Одоо Африк, Азийн олон орон, мөн ОХУ-д тус аргыг ашиглаж байгаа.

Луйврын аргаар саналын тоог буруу тоолох, Ерөнхийлөгчийн кампанит ажлын үеэр өрсөлдөгчдийн боломжийг хаах, эсвэл огт өрсөлдөгчгүй явуулах, түүнчлэн сонгуулийн хуудасны “Бүх нэр дэвшигчийг эсэргүүцэж байна” гэсэн пунктыг хасах зэрэг олон хэлбэр энд багтдаг.

Одоо Африк, Азийн олон орон, мөн ОХУ-д тус аргыг ашиглаж байгаа. Хамгийн ичгүүргүй хууран мэхлэлт 1927 онд Либерид болжээ. Тус улсын Ерөнхийлөгч Чарльз Кинг өөрийгөө 234 000 санал авсан гэж мэдэгдсэн. Гэтэл энэ нь 1560% болох юм. Яагаад гэвэл Либери улс ердөө 15 000 сонгогчтой аж.

8.Үндэстний лидерийн онцгой байр суурь

2010 онд Назарбаевт үндэстний лидер хэмээн өргөмжилж, үхэн үхтэл нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

Нурсултан Назарбаев Казахстаныг 1989 оноос хойш удирдаж байгаа. Тэрбээр тухайн үед Коммунист намын Төв хорооны 1-р нарийн бичгийн дарга байсан. Дараа нь тэр 4 удаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, дараа нь 1 удаа түүний бүрэн эрхийг санал асуулгаар сунгасан юм. 2007 онд Казахстаны парламент Назарбаевыг бүх насаар нь Ерөнхийлөгч болгох шийдвэр гаргажээ. Харин 2010 онд Назарбаевт үндэстний лидер хэмээн өргөмжилж, үхэн үхтэл нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Назарбаев залруулгыг зөвшөөрөөгүй ч хориг тавиагүй учраас эцэст нь хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн юм. 

9. Насны хязгаарлалтыг цуцлах

Хөгширч байгаа дарангуйлагчдын хувьд хамгийн гол асуудал нь төрийн тэргүүнээр ажиллах насны дээд хязгаарлалтыг авч хаях явдал. Үндсэн хуульд тусгасан энэ заалтыг өөрчлөх нь тэдэнд гарын алга эргүүлэхтэй адил хялбар аж.

Тунисын Ерөнхийлөгч асан Бен Али 2002 онд референдум явуулан, 70 хүртэлх настныг төрийн тэргүүнээр сонгох ёстой хуулийг өөрчилж, 75 нас болгожээ. Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Таджикистаны Ерөнхийлөгч  Эмомали Рахмона нар ч насны хязгаарлалтыг өөрчилсөн. Харин ОХУ одоогоор Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны дээд хязгаарыг тогтоогоогүй.  Путин, Медведев хоёулаа харьцангуй залуу учраас тэр биз.

10. Онц байдал тогтоох

Онц байдал тогтоох замаар засгийн эрхэнд үлдэх нь хамгийн радикал арга.

1972 онд Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркос хэрэглэсэн.

Олон жилийн турш сонгууль явуулахгүйн зэрэгцээ цензур тавих, цэргийн шүүх ажиллуулах, улстөрийн өрсөлдөгчдөө хорих, шийтгэж яллах, сөрөг хүчний намыг хориглох гээд иймэрхүү барилыг 1972 онд Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркос хэрэглэсэн.

Тэрээр улс орондоо 9 жилийн турш онц байдал тогтоож, түүнийгээ коммунист аюулаас сэргийлж байна гэж зөвтгөж байлаа. Египетэд Хосни Мубарак эрх барьсан бүхий л хугацааны турш буюу 30 жил онц байдал тогтоосон гээд төсөөл дөө. Түүнчлэн Сири улсад онц байдлыг 1963 оноос эхлэн тогтоож, 48 жилийн турш хүчин төгөлдөр хэрэгжсэн. Саяхан 2011 онд жагсагчдын дарамтнаас болж, онц байдлаа халсан байна.

11. Төрийн эрхийг үр хүүхэддээ өвлүүлэх

Насны туйлд хүртлээ төрийн өндөр алба хашсан зарим удирдагч энэ албан тушаалаа үр хүүхдүүддээ залгамжлуулан үлдээх нь цөөнггүй. Яг л угсаа залгамжилдаг хаант засаглал шиг.

Гэсэн хэрнээ тэд гаднаа ардчилсан хэм хэмжээг мөрдөж байгаа мэт дүр үзүүлдэг. Умард Солонгосын тэргүүн Ким Чен Ир өөрийн эцэг Ким Ир Сений дараа засгийн эрхийг өвлөж авсан.

Умард Солонгосын тэргүүн Ким Чен Ир өөрийн эцэг Ким Ир Сений дараа засгийн эрхийг өвлөж авсан. 

Одоо тэр өөрийн залгамжлагчаар төрсөн хүүгээ томилчихсон байгаа. Азербайджаны Ерөнхийлөгч Ильхам Алиев өөрийн эцэг Гейдар Алиеваас эрх мэдлийг залгамжилж авсан юм. 2003 онд сонгогчдын ихэнх нь эцэг Алиевын үгээр хүүг нь сонгосон хэрэг. Түүнчлэн Гаитийн Жан-Клод Дювалье эцгээ нас барсны дараа насан туршийн Ерөнхийлөгч болсон талаар дээр өгүүлсэн.

 
12. Улстөрийн онцгой бүтэц байгуулах

Дарангуйлагчид голдуу эрх мэдлийг хүчээр булаан авах буюу төрийн эргэлт хийдэг.

Тэр өөрийн “Ногоон ном”-д Джамахирии буюу “массын улс” гэдгээ тайлбарласан байдаг.

Тэгээд өөрийн засгийг хамгийн ардчилсан, хамгийн шударга гэж дэлхий даяар зарладаг. Талийгаач Муаммар Каддафи 1969 онд Ливийн хаант засаглалыг түлхэн унагасны дараа Ерөнхий командлагч, Хувьсгалт командлалын тэргүүлэгч, тэгээд Ерөнхий сайд болсон. Тэр өөрийн “Ногоон ном”-д Джамахирии буюу “массын улс” гэдгээ тайлбарласан байдаг.

Түүнийхээр бол ард түмэн өөрсдөө удирдаж байгаа гэнэ. Гэтэл үнэн хэрэгтээ Каддафи бүх эрх мэдлийг өөрийн гарт төвлөрүүлж, сөрөг хүчнийг няц дарж байсан.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.