Т.Аубакир: Каринтин тавигдмагц урьд өмнөхөөсөө илүү эдийн засаг сайжирна
УИХ-ын гишүүн Т.Аубакир 1-р суваг телевизийн Ярилцах цаг булангаар цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Засгийн газраас гаргасан 23 шийдвэрээс банкны салбараа татаад унагаачихгүйгээр хүүг зогсоож чадвал хамгийн оновчтой шийдвэр юм.
Хүүний зөрүүг зогсоолоо гэхэд банкандаа төр мөнгө төлөх шийдвэрт очино гэдэг бол асар их хүнд шийдвэрт ирсэн байна. Зогсоох шаардлагатай гэхдээ эдийн засаг даахгүй. Каринтин тавигдмагц урьд өмнөхөөсөө илүү эдийн засаг сайжирна гэж дэлхийн эдийн засагчидын таамаглал байгаа. Хаалттай байгаад байвал эдийн засаг уруудах болно. Хувийн хэвшил, үйлдвэрүүдийн ажлыг ажиллуулах ёстой. Мөн энэ цар тахлын үед хүний амь эрсдэхгүй байх нь хамгийн чухал юм.
Анх хөл хорио гарахад хавьтлыг тогтоох гэж хөл хорио тавьсан нь зөв. Ард иргэд энэ бүхэнд хүлээцтэй хандах хэрэгтэй.
Баян-Өлгий аймагт халдар тархаагүй байгаа ч бид бэлэн байдалд байна. Иргэдийн гомдол саналууд хөл хорионы өдрүүдэд их ирж байгаа. Иргэдийг орон нутагт нь буцаачихвал асуудал намжих төлөвтэй. Өвөлжилт Баян-Өлгий аймагт тийм их хүндрэх төлөвгүй харагдаж байгаа. Мал тэвээрэг сайхан байна.