2020.11.19
Б.Баярсайхан: Завхан аймагт түргэвчилсэн оношлуур, хамгаалах хувцас, хэрэглэлийн нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" мэдээллийг сонсож байна.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
"Улсын хэмжээнд нөхцөл байда ямар байгаа болон хэрхэн ажиллаж байгааг ярилцсан учраас алслагдсан хөдөө орон нутагт байдал ямар байгааг ярилцах нь зүйтэй байна.
Жишээлбэл Завхан аймагт эмнэлгийн бэлэн байдлын хангалт муу байна. 70 мянга гаруй хүн амтай энэ аймагт 1000 ширхэг оношлуур байна. Сайн дураараа шинжилгээ өгөх хүмүүс боломжгүй. Халдвар илрээгүй бол оношлуурт хүрч болохгүй гэсэн чиглэл өгсөн байна. Тиймээс 16 нэр төрлийн хамгаалах хувцас хэрэглэл 2-7 хоногийн нөөцтэй байна. Үүнийг ядаж 1 сарын нөөцтэй болгох асуудлыг яаралтай шийдэж өгнө үү?
Энэ өвчний үед хэрэглэх чухал эмийн хангалтыг хийж өгнө үү? Эмнэлгийг хэзээ шаардлагатай эм, хэрэгслээр хангах вэ?
Хөл хорионоос болж хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмийн хангамж, хөнгөлөлтийн чиглэлд ЭМЯ юу хийж байна вэ? тодорхой 2 төрлийн эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хассанаас бол уг эмийг худалдан авч чадахгүй байдалд хүрсэн байна. Энэ эм нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн уналт, таталтын эсрэг эм юм байна. Үүнийг хаанаас авах вэ? хэрхэн зохицуулах вэ гэж асуулт их ирж байна.
Халдвар тархаагүй аймгуудад сум хоорондын хөдөлгөөнийг бага багаар нээх боломжтой эсэхийг иргэд их асууж байна. Учир нь сумын төвөөс хөдөө рүүгээ гарч өвлийн идэшээ бэлтгэх цаг үе ирсэн. Хот суурин газар байгаа гэр бүл, оюутнууддаа хоол хүнсийг нь бэлтгэх шаардлагатай байна гэсэн асуултууд иргэдээс ирж байна."
Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.
"Завхан аймагт байдал хүнд байгаа. Өнөө өглөө 2000 ширхэг түргэн оношлуур явуулсан. Голомтолж гарсан газрууддаа илүү хүч тавин ажиллаж хүрээг нь хумих ажлыг хийж байгаа. хатуу хөл хорионы энэ үед хамаагүй битгий хөдөлгөөн хийгээч гэж иргэдээс хүсэж байгаа."
Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нэмж тодруулан асуулаа.
"Хүчирхийллийн эсрэг дуудлага багассан гэж байна. Ганц Монгол төдийгүй бусад улс орнуудад энэ төрлийн дуудлага багасдаг. Энэ нь хчирхийлэл далд хэлбэрт орж буйн илрэл гэж үздэг. Үүнийг илрүүлэх тал дээр ХНХЯ ямар арга хэмжээ авч байна вэ? Үнэхээр хүчирхийлэл багассан уу? эсвэл дуудлага өгөх боломжгүй нөхцөлд байна уу?
Согтууруулах ундааны худалдааг хорих үед стрессийн түвшин өндөр болж гэр бүл үр хүүхдүүддээ уур бухимдлаа гаргах асуудал их байдаг. Энэ чиглэлд ХНХЯ ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?"
Түүний асуултанд ХНХ-ын сайд А.Ариузаяа хариуллаа.