Жолоочийн хариуцлагын даатгалын шинэчилсэн “МИЙС++” системийн талаар хэлэлцлээ
2019.12.02

Жолоочийн хариуцлагын даатгалын шинэчилсэн “МИЙС++” системийн талаар хэлэлцлээ

Санхүүгийн зохицуулах хорооноос Албан журмын даатгагчдын холбоотой хамтран жолоочийн хариуцлагын даатгалын шинэчилсэн “МИЙС++” системийн талаарх уулзалт, хэлэлцүүлгийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгууллаа.

Албан журмын даатгагчдын холбоо нь холбогдох байгууллагуудтай хамтран жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын “МИЙС++” системийг боловсруулсан бөгөөд уг програмыг хэрэгжүүлэхэд  гарч буй хүндрэл болон түүнийг шийдвэрлэх асуудлын талаар хэлэлцлээ.

Мөн Албан журмын даатгагчдын холбооноос “АЖД” апликейшны тусламжтай цахим гарын үсэг ашиглан жолоочийн хариуцлагын даатгалын гэрээг байгуулах болон даатгалын тохиолдлын дуудлагыг өгөх боломжтой болсон тухай мэдээллийг өглөө. Энэхүү уулзалтад даатгалын компани, арилжааны банк болон даатгалын зуучлагч нарын төлөөлөл оролцоо гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.