Сонгинохайрханчууд МАН-д бүтэн итгэж, бүрэн хариуцлага хүлээлгэн, хотынхоо хөгжлийн төлөө хүчээ нэгтгэж байна
2020.10.13

Сонгинохайрханчууд МАН-д бүтэн итгэж, бүрэн хариуцлага хүлээлгэн, хотынхоо хөгжлийн төлөө хүчээ нэгтгэж байна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2020.10.13/ 00:00 цагт дуусч байна. Нэр дэвшигчид 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороодынхоо хэмжээнд сонгуулийн сурталчилгаагаа хийж, иргэд сонгогчидтой уулзан, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан.

НИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог буюу СХД-ийн 12, 13, 14, 15, 16, 17, 7, 30, 31, 43 дугаар хороонд МАН-аас нэр дэвшигч Гүр-Аранзын Төгөлдөр, Маньбазарын Говьсайхан нар өнөөдөр сонгуулийн сурталчилгааныхаа сүүлийн өдөр ДИТХ-д нэр дэвшигчид болон дэмжигч нарын хамтаар тойргийнхоо төвийн бүсээр нэгдсэн алхалт зохион байгууллаа.

Сонгинохайрхан дүүрэг нь хүн ам, газар нутгийн хэмжээгээрээ нийслэлийн бүсэд дүүргүүдээс том бөгөөд шийдвэрлэх асуудал ч чамгүй билээ. Нийслэлийн МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт Сонгинохайрхан дүүрэг нь хүн бүрийг тэгш боловсрол, эрүүл мэндийн чанартай үйлчилгээгээр хангаж, амьдралын ая тухтай, дэд бүтцийн хөгжил сайтай, хаягдал бохирдол багатай аюулгүй орчныг бүрдүүлсэн, байгальд ээлтэй үйлдвэрлэл хөгжсөн дүүрэг болно хэмээн зорилт дэвшүүлж, эдгээрт чиглэсэн хийж хэрэгжүүлэх ажлуудыг тусгаад байна.  

Өнгөрсөн 4 жилд тус дүүрэгт хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт иргэдийн талархалыг хүлээж, УИХ-ын сонгуултд МАН-аас нэр дэвшсэн 5 хүнээ бүгдийг нь сонгож, итгэл хүлээлгэсэн. Энэ удаад Нийслэл, дүүргийнхээ иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь сонгож төрийн эрх мэдлийн анхан шатнаас нь эхлээд дунд, дээд шат хүртлээ багаараа зангидсан гар шиг ажиллах боломжийг бүрдүүлэх нь чухал юм.

Тиймээс Сонгинохайрханчууд МАН-д бүтэн итгэж, бүрэн хариуцлага хүлээлгэн хотынхоо хөгжлийн төлөө хүчээ нэгтгэж байна.