Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн бүтээн байгуулалттай танилцлаа
2020.07.17

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн бүтээн байгуулалттай танилцлаа

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Дэд сайд Ш.Анхмаа албаны бусад төлөөллийн хамт 320 гаруй мянган буюу Монгол улсын хүн амын 10%-тай тэнцэх оршин суугчтай Сонгинохайрхан дүүрэгт АХБ-ны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4, 4+ төслийн хүрээнд баригдаж байгаа жишиг Нэгдсэн эмнэлгийн барилгын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэхүү Нэгдсэн эмнэлэг нь дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, шүд, мэдрэл, халдварт өвчний тусламж, үйлчилгээг үзүүлэх чадамж бүхий олон улсын шилдэг туршлага, техник технологийг нэвтрүүлсэн, эмнэлгийн бие даасан удирдлагатай жишиг дүүргийн эрүүл мэндийн байгууллага үүсэн байгуулагдах юм. 

нэгжийн төлөөллүүд санал солилцлоо.

2020 оны 9 дүгээр сард ашиглалтад орох жишиг эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулахад лавлагаа шатлалын эмнэлгүүдийн дэмжлэгт үйл ажиллагаа чухал болохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцлон дурдаж, эмнэлгийн санхүүжилтийн бие даасан байдлыг цогцоор нь шийдвэрлэхэд  анхаарч ажиллах хэрэгтэйг онцоллоо.

Иймд өнөөдрийн үйл ажиллагаанд  Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагууд эмнэлгийн барилгын бүтэц, зохион байгуулалт, тусламж, үйлчилгээний бэлтгэл ажилтай танилцан эмч солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  цаашид онцгой анхаарч хамтран ажиллах санал, шийдлүүдийг хэлэлцлээ.