УУХҮ-ын сайд Г.Ёндон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчтэй цахим уулзалт хийв
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчидтэй цахим уулзалт хийв.
Уулзалтын үеэр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Азийн улс, орнуудын асуудал хариуцсан захирлын албан тушаалд шинээр томилогдсон ноён Андре Күүсвек болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр томилогдсон ноён Ханнес Такаш нарт Сайдын зүгээс баяр хүргэхийн зэрэгцээ хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцож цаашид харилцан дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Холбоотой мэдээ
2024.05.15
2023.03.14
2022.08.10