Туйлын ХАРИУЦЛАГАТАЙ СОНГУУЛЬ
УИХ-ын гишүүн, Сонгуулийн 28-р тойрогт нэр дэвшигч Н.Учрал
"Энэ удаагийн сонгууль өмнө хэлсэнчлэн туйлын хариуцлагатай сонгууль. Хариуцлагатай гэдэг нь хариуцлагаас бултаж зугтаж тойргоо сольж явах биш, өмнө нь сонгогдсон СХД-тээ эргэн ирж буй нь хийсэн бүтээсэн ажлаа дүгнүүлэх томоохон хариуцлага юм. МУ-ын Засгийн газар, Улсын Их Хурал өнгөрсөн хугацаанд шударга ёсны төлөөх тэмцлийг эхлүүлж, шинэчлэлийг өрнүүлсэн 4 жилийг өнгөрөөлөө. Хариуцлага бол үргэлж нэн тэргүүнд байх учиртай. Тиймээс ч хариуцлагатай сонголтыг хийж хариуцлагтай төрийн түшээг гаргаж ирэх нь иргэд та бидний эрх, мөн үүрэг юм. Ахмад буурлууддаа үнсүүлж, залуу үеийнхээ дэмжлэгийн уухайг сонсох маш сайхан байлаа. Бид гурван залуугаа дэмжиж хүрэлцэн ирсэн УИХ-ын гишүүн Дэндэвийн Тэрбишдагва ахдаа баярлалаа. Итгэлийг зүтгэлээр, сэтгэлийг урмаар хариулан ажиллах болно. Дараагийн уулзалт маань яг одоо “Хөтөл”-ийн өндөр хүчдэлийн задгайд явагдаж байна.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.20