
2020.05.27
Засгийн газраас хөл хориог сунгах тогтоолыг БАТАЛЛАА
Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ хүрээнд Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн /2020.05.27/ хуралдаанаар нийт 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Тэгвэл дөнгөж сая хуралдаанаар энэ сарын 31-ний өдрөөр дуусгавар болох хөл хориог ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгахаар болсон Улсын Онцгой комиссын тогтоолыг баталлаа. Ингэснээр цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдлын хол хориог ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгаж байна.