Тайваний асуудал болон Америкийн засгийн газрын хариуцлага
2009.06.10

Тайваний асуудал болон Америкийн засгийн газрын хариуцлага

Дэлхийн 2-р их дайны дараа тухайн үеийн Дорнод Өрнөд хоёр их лагерь харилцан эсэргүүцсэн байдалд Америкийн засгийн газар өөрийн бүх бөмбөрцөгийн стратеги болон өөрийн орны ашиг сонирхолоо хамгаалах үүднээс хөрөнгө мөнгө, буу зэвсэг, хүн хүч гаргаж, Гоминьданы намын бүлэг дотоодын дайн хийхийг дэмжиж, ХКН-ыг усатгаахаар оролдсон юм. эвч, Америкийн засгийн газар өөрийн хүсэж байсан зорилогдоо хүрч чадсангүй юм. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсны дараа Америкийн засгийн газар шинэ Хятад улсад гагцаардуулах, хориглох бодлого хэрэгжүүлсэн бөгөөд Солонгосын дайн дуусны дараа Хятадын дотоод хэрэг болох Тайвань хоолойн хоёр эргийн харилцаанд зэвсэгээр хүндлэнгээс оролцсон байна.

1950 онд Америкийн 7-р флот Тайвань хоолойд түрэн орж, Америкийн 13-р агаарын цэрэг анги Тайваньд орж суусан байна. 1954 оны 12-р сард Америк болон Тайваний эрэх баригчид “Хамтаар хамгаалах гэрээ” гэдгийг байгуулж, Хятадын Тайвань мужийг Америкийн “хамгаалалтад” оруулсан байна.

Америкийн засгийн газар Хятадын дотоодын хэрэгт оролцох буруу бодлого баримтласны улмаас Тайвань хоолойн бүс нутагд урт хугцаагаар хурцатмал байдлыг буй болгож, Тайваний асуудал нь Хятад Америк хоёр орны хамгийн том зөрцөл болсон байна. Олон улсын байдлын хөгжил хувьрал болон шинэ Хятад улс хөгжихийн дагуу, Америк Хятадад авах бодлого зохицуулж, хоёр орны харилцаанд анх алхам наашлах байдал гарсан байна.

1971 оны 10-р сард НYБ-ын ерөнхий ассамблей 26-р чуулган 2758-р тогтоолыг баталж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын НYБ дахь хууль ёсны бүх эрхийг сэргээсэн бөгөөд Тайваний “төлөөлөгч”-ийг хөөн гаргасан байна. 1972 оны 2-р сард Америкийн ерөнхийлөгч Р.Никсон Хятадад айлчлаж, Хятад Америк хоёр тал Шанхайд хамтарсан албан мэдээ нийтэлсэн байна. Тус албан мэдээнд “Тайвань хоолойн хоёр эргийн бүх хятачууд зөвхөн нэг Хятад улс байна гэж үзэж байна, Тайвань бол Хятадын нэг хэсэг болохыг Америк таниж мэдлээ гэж Америкийн тал мэдээлж байна. Америкийн засгийн газар энэх байр суурьд эсрэг санал дэвшүүлэхгүй юм” гэж цохон тэмдэглэсэн байна.

1978 оны 12-р сард Америкийн засгийн газар Хятадын засгийн газрын дэвшүүлсэн дипломат харилцаа байгуулах 3 зарчим тухайлбал: Америк Тайваний эрэх баригчтай харилцаагаа таслах, “Хамтарсан хамгаалалтын гэрээг” цоцлох тэрчлэн Тайваниас цэргээ татхыг хүлээн зөвшөөрсөн байна. 1979 оны 1-р сарын 1-ны өдөр Хятад Америк хоёр орон албан ёсоор дипломат харилцаа байгуулсан байна. Хятад Америк дипломат харилцаа тогтоосон хамтарсан албан мэдээнд “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газар бол Хятадын цорын ганц хууль ёсны засгийн газар болхыг Америкийн Нэгдсэн Улс хүлээн зөвшөөрч байна. Энэ хүрээ хэвчээнд, Америкийн ард түмэн Тайваний ард түмэнтэй соёл, бизнес болон бусад албаны бус харилцаагаа хэвээр байлгах болно”, “Америкийн Нэгдсэн Улс зөвхөн нэг л Хятад улс байна, Тайвань бол Хятадын нэг хэсэг болох юм гэсэн Хятадын байр суурийг хүлээн зөвшөөрч байна” гэж дэмдэглэсэн юм.

Харамсалтай нь Хятад Америк дипломат харилцаа тогтоогоод 3 сар болоогүй байтал Америкийн конгрес “Тайваньтай байх харилцааны хууль” гэдгийг баталсан бөгөөд Америкийн ерөнхийлөгч гарын үсэг зурж хүчин тэгүлдэр болсон байна. Энэ хуульд Америкийн дотоотод хууль тогтоох хэлбэрээр Америк Хятадын дипломат харилцаа тогтоосон албан мэдээ болон олон улсын хуулийн хэм хэмжээгээс зөрчсөн маш олон тогтоол гаргасан байна. Америкийн засгийн газар энэ хуулийн дагуу, Тайваньд үргэлжлэн зэвсэг худалдсан бөгөөд Хятадын дотоод хэрэгд хүндлэнгээс оролцож, Тайвань болон Хятадын эх газрын нэгдлийг үргэлжлэн харшилсан байна.

Америк Тайваньд зэвсэг худалдаж байгаа асуудлыг зохицуулхын төлөө Хятад Америк хоёр орны засгийн газар 1982 оны 8-р сарын 17-ны өдөр хэлэлцээр тохиролцож, Хятад Америкийн харилцааны 3 хамтарсан албан мэдээ нийтэлсэн байна. Yүнийг “8-р сарын 17-ны албан мэдээ” гэдэг юм. Тайваньд урт хугцаагаар зэвсэг худалдан өгөх бодлого хэрэгжүүлхийг Америк эрэн сүвэгчлэхгүй, Тайваньд худалдан өгөх зэвсэг нь хүчин чадал болон тоо хэмжээний талаар Хятад Америкийн дипломат харилцаа тогтоосон сүүлийн хэдэн жилийн хэмжээний төвшингээс давахгүй, Тайваньд зэвсэг худалдан өгөхөө аажмаар багасгах бөгөөд тодорхой хугцааны дараа эцсийн зрхицуулалт хийхэд бэлэн байна гэж Америкийн засгийн газар албан мэдээндээ тэмдэглэсэн байна. Гэвч, урт хугцааны турш Америкийн засгийн газар албан мэдээний тогтоолыг нохцтой хэрэгжүүлсэнгүй бөгөөд албан мэдээнээс зөрчсөн үйл ажиллагаа тасралтгүй хийсэн байна. 1992 оны 9-р сард Америкийн засгийн газар Тайваньд F-16 мягийн дээд хүчин чадалтай байлдааны нисэх онгоц худалдан өгхөөр тогтоол гаргасан байна. Америкийн засгийн газрын энэх үйл ажиллагаа нь Хятад Америкийн харилцааны хөгжил болон Тайваний асуудлыг зохицуулахд шинэ харш саат учруулсан байна.

Yүнээс үзхэд, Тайваний асуудлыг өнөө болтол зохицуулж чадаагүй байгаа нь Америкийн засгийн газар хариуцлагатай юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.