Ө.Энхтүвшин: Гашуунсухайтын боомтоор өнөөдрөөс нүүрс тээвэрлэж эхэллээ
2020.03.23

Ө.Энхтүвшин: Гашуунсухайтын боомтоор өнөөдрөөс нүүрс тээвэрлэж эхэллээ

Нүүрс тээвэрлэлтийн зогсоосноос хойш хоёр сарын хугацаа өнгөрсөн бөгөөд өнөөдрөөс Гашуунсухайт боомтоор тээвэрлэлтийг эхлүүлж байна. Нүүрс тээвэрлэлтийн бэлтгэл ажилтай танилцахаар УОК-ын дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр тус боомтод ажиллаж байна.

-БНХАУ руу нүүрс тээвэрлэх бэлтгэл ажил ямар түвшинд байна вэ?
-2019 онд улсын хэмжээнд 35 сая тонн нүүрс экспортолсноос 20 сая тонн нь Гашуунсухайтаар гарсан. Энэ бол манай гол боомт. Одоогийн байдлаар өдөрт 70 машин гргахаар бэлтгэж байна. Чингэлэг авчирвал 23  машин нэмэгдэнэ.

Хоёр сарын өмнө Өвөрмонголын Халиут хотод коронавирусын халдвар гарснас хойш нүүрс тээвэрлэлтийг зогсоогоод байв. Өнөөдөр Өвөрмонголд коронавирусийн халдвар шинээр бүртгэгдээгүй, сүүлийн хүнээ эмчилсэн гэж мэдээлж байна.

-Жолооч нар халдвар дамжуулахгүй талаас ямар арга хэмжээ авч байна вэ?

-Жолооч нар машиныхаа бүхээгт хоол хүнс, ариутгалын бодис зэрэг зайлшгүй байх багцтай явна. Хятадын нутагт жолооч машинаасаа буухгүй, нүүрсийг шууд чингэлэгтэй нь авч үлдэнэ. Хятадын хил нүүрсний машиныг өглөөнөөс эхлэн 14.00 цаг хүртэл нэвтрүүлнэ. 20.00 цагаас өмнө нүүрсний машинууд буцаж орж ирнэ. Хятадын нутагт хонож болохгүй, хоновол 14 хоног тусгаарлагдана.

Өнөөдрийн байдлаар Хятадын талын ажилчид бүрэн бүрэлдэхүүнээр ажилдаа ороогүй, манай жолооч нар Хятадын хилээр орохдоо асуумж бөглөнө.  Хятадаар бөглөх учир цаг авч удааширч байгаа нь ажиглагдаж байна. Үйл ажиллагаа жигдрээд ирэхэд нүүрс тээвэрлэх машины тоог нэмэгдүүлнэ.

-Хэчнээн аж ахуйн нэгж тээвэр хийж байгаа бол?

-Өнөөдрийн байдлаар гурван компани бэлтгэлээ хангаад, тээвэрлэлтээ эхлүүллээ. Цаана нь 360-аад компани тээвэр хийнэ гэж байна. Тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээс илүү халдвар дамжуулахгүй, аюулгүй ажиллах нь хамгийн чухал гэв.