БСШУСЯ: Сургуулийн өмнөх боловсролын салбарт 2019 онд хэрэгжүүлсэн онцлох ажлууд
2020.02.05

БСШУСЯ: Сургуулийн өмнөх боловсролын салбарт 2019 онд хэрэгжүүлсэн онцлох ажлууд

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Сургуулийн өмнөх боловсролын салбарт 2019 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг танилцуулж байна. 

2019 онд Сургуулийн өмнөх боловсролын газраас эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэх, багш хүний нөөцийг сайжруулах тал дээр анхаарч ажилласан. Мөн сургалтын үйл ажиллагаагаа хангахад шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүний хүрэлцээ хангамжийг сайжруулахад анхаарсан байна. 

Цэцэрлэгийн арга зүйчийн менежментийн арга зүйг дээшлүүлэх багшид мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, ажлын чанарыг сайжруулах зорилгоор Мэргэжил арга зүйн дэмжлэг зөвлөгөөнийг үндэсний хэмжээнд зохион байгуулж 934 эрхлэгч арга зүйч хамрагдлаа.