Х.Баттулга С.Зоригийн хэргийн захиалгачийг МАН-аас хайв
2012.05.03

Х.Баттулга С.Зоригийн хэргийн захиалгачийг МАН-аас хайв

Сонгууль дөхөхөөр ЦЕГ-ын дарга асан Д.Мөрөн нэхэн санадаг жишиг энэ удаа ч мөрдөгдлөө. УИХ-ын гишүүн Х.Баттулга С.Зориг агсны хэрэгтэй холбоотой өөрийн шинэ таамгийг дэвшүүлсэн "Зориггүй есөн жил" гэсэн гарчигтай томоохон нийтлэл бичжээ.Түүний нийтлэлийн санааг харахад хуучнаар МАХН одоогийн МАН дотроос С.Зоригийг алуулах захиалга өгсөн гэх таамаг байлаа. Энэ намынхан өмнө ч С.Төмөр-Очирын хэргийг өөрсдөө зохион байгуулаад илрүүлэх сонирхолгүйгээр орхисон гэжээ. Нийтлэлийнхээ төгсгөлд "Зоригийн хэргийг зоригтойгоор илрүүлэхсэн.Зориггүй жилүүдэд төгсгөл тавьж хэргийг илрүүлэх нь монголын улс төр эрүүлжих үндсэн нөхцөл болоод байна. Алив нөгөө мундаг мөрдөгч Д.Мөрөн хаа явна аа?!" хэмээн ЦЕГ-ын дарга асангаас ам асуужээ. Арга ч үгүй биз. Д.Мөрөн дарга УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө "Намайг сонгочихвол С.Зоригийн хэрэг илэрнэ" хэмээн шоудаж олон хүний итгэлийг олж авч байсан хүн.

Тэгэхээр Х.Баттулга нийтлэлээрээ Д.Мөрөн даргаас ам асуухын зэрэгцээ МАН-ын нэр хүндэд нэлээд гүнзгий шарх тогтоохоор саналуудыг гаргажээ. Тухайлбал, С.Зоригийг хөнөөсөн хэргийг захиалгат аллага байсан гэдгийг нийгмээрээ зөвшөөрсөн ч уг хэрэг илэрсэнгүй “мартагдах” дөхөж байна. Түүнийг зэрлэгээр хөнөөсөн сар, өдөр нь өөр нэгэн төр, нийгмийн зүтгэлтэн А.Төмөр-Очирыг хөнөөсөн өдөртэй давхацдгыг олон нийт хачирхсаар байдаг билээ.А.Төмөр-Очирын гэргий С.Нинжбадгар гуай саявтар сонинд (МНӨ.2007.№04) өгсөн ярилцлагадаа “Би үүнийг хувьсгалт нам л хийсэн гэж боддог юм. Өөр хэн хийх вэ? Ганц манай өвгөнийг ч биш олон хүнийг хядсан шүү дээ.

Гэвч одоо хэр нь буруугаа хүлээхгүй, шалгаж чадахгүй байгаа байхгүй юу.Би “өвгөний хэргийн учрыг нь олж өгөөч. Та нар тодорхой мэдэж байгаа” гэж Н.Багабанди, Н.Энхбаяр ерөнхийлөгч нарт, ХЗДХЯ-нд бичсэн. Гэвч “за ч үгүй, үгүй ч үгүй” таг болчихдог” гэж дурдсан байна хэмээн өмнөх хар өдрүүдийг нэхэн сануулжээ. Сонгуулийн өмнө ийм нийтлэл гарна гэдэг сөрөг пиарууд эхэлсэн гэдгийг харуулж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.