
2019.10.10
Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНКУ-д албан ёсоор айлчилж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казакстан Улс (БНКУ)-ын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсоор айлчилж байна.
Ерөнхий сайд тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн орон нутгийн цагаар 09:00 цагт БНКУ-ын нийслэл Нурсултан хотын "Нурсултан Назарбаев" олон улсын нисэх буудалд газардлаа. Ерөнхий сайдыг Монгол Улсаас БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга, БНКУ-ын Худалдааны сайд Бахыт Султанов, Гадаад хэргийн дэд сайд Шахрат Нурышев болон бусад албаны хүмүүс угтлаа. Энэ үеэр хүндэт харуул жагсаж, хоёр орны төрийн далбааг мандуулав.