Мөст сум Булган-Ховд чиглэлийн хатуу хучилттай замтай холбогдоно
2019.09.26

Мөст сум Булган-Ховд чиглэлийн хатуу хучилттай замтай холбогдоно

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Мөст сумыг Булган-Ховд чиглэлийн замтай холбох 24 км хатуу хучилттай авто замын ажилтай танилцлаа.

Энэ зам ашиглалтад орсноор Ховд аймгийн 17 сумаас 13 нь хатуу хучилттай авто замаар холбогдож, аймгийн хэмжээнд 1150 км урт хэвтээ болон босоо тэнхлэгийн хатуу хучилттай замтай болж байгаа юм.

Замын ажлын гүйцэтгэл 78 хувьд хүрч, асфальт хучилтын ажил үндсэндээ дуусч байна. Замын хөвөө, тэмдэг тэмдэглэгээний ажил дуусвал энэ ондоо ашиглалтад ороход бэлэн болжээ. Гүйцэтгэгч “Хотгор зам” ХХК-ийнханд энэ эрчээрээ ажлаа чанартай, хугацаанд нь хийж дуусгахыг захисан байна.