
2019.09.17
Ардчилсан намын даргыг шалгуулахаар гаргасан гомдлыг АТГ-аас үндэслэлгүй гэж үзжээ
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнийг шалгуулахаар гаргасан гомдлыг АТГ-аас үндэслэлгүй гэж үзжээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэд холбогдуулан иргэн Н.Алтанхуяг нараас 2019 оны тавдугаар сарын 16-ны өдөр АТГ-т хандсан юм. Тэгвэл уг гомдлыг Авлигатай тэмцэх газар болон нийслэлийн Прокурорын газраас үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ.