2019.07.29

Жолоочын хариуцлагын албан журмын даатгал ЦАХИМ хэлбэрт шилжлээ

Тээврийн цагдаагийн алба, Албан журмын даатгагчдын холбоотой хамтран 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс даатгалын тохиолдол буюу хүн гэмтээгүй зам тээврийн ослын дуудлагыг тусгай утас болон гар утасны аппликэшн ашиглан бүртгүүлэх боломжийг нэвтрүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.