“Цагаан морин эргэлээ”
Ардчилагчид гэдэг үгийг өмчлөх эрхтэй МоАХ-ныхон ойрдоо чанга байх чинь. Цагаан морин жилийн хувьсгалаар түүчээлсэн АН-ын гэхээсээ нийгмийн фракцийн гишүүд, залуус, эмэгтэйчүүд нь ээлж дараалан чуулж, "сонгуулийн хувьсгал"-д ард түмнээ уриалж эхэллээ. Ардчилсан холбооны IV чуулганыг олон нийт хийрхлээр хүлээн авч, шоу мэтээр төсөөлж байв. Гэвч аядуу намуухан мөртлөө хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн бүх бололцоог ашиглан Монголын улстөр, нийгмийн амьдралд өөрчлөлт хийхээ мэдэгдсэн нь МоАХ-г бусдаас далайцтай бодлоготой даацтай фракци болохыг нь илтгэсэн юм. Өөрөөр хэлбэл, МоАХ-ныхон Монголын нийгмийг хөгжил биш харанхуй мухар руу чирч оруулах гэж байгаа эрх баригчдын бодлого, энэхүү бодлогыг дамжуулан хэрэгжүүлэгч улстөрийн намуудын эрх ашгийг эрэмбэлэн өөрчлөх асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд сонгуулийн замаар шийдвэрлэнэ гэсэн уриалгыг гаргасан билээ.
Бүр тодруулбал, парламент дотор, Засгийн газрын танхимд хийж чадахгүй байгаа өөрчлөлтүүдийг гудамжны хувьсгалаар бус сонгуулийн замаар хийнэ гэдгээ амласан юм. Чуулганы чимээнээр МоАХ-ныхон тусдаа нам байгуулж гарах нь гэдэг ч юм уу, эсвэл Х.Баттулга нь намын дарга болох гэж байна гэсэн атаа, айдас улстөрийн хүрээнийхэнд илт мэдрэгдэж байлаа. Гэвч тийм юм болоогүй.
ДНБ-ий 60 мянган ам.доллар бус тохилог орон сууц, хангалттай цалин л чухал
МоАХ-ны IV чуулганы индрээс үгхэлсэн хөгшин залуу хэнбугай ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байлаа. Гэвч тэд гудамжны улстөр хийе гэсэнгүй, жагсая сууя, галдан шатаая гээгүй.
МоАХ-ны тэргүүн Х.Баттулгын илтгэл ерөнхийдөө ардчилагчдын болоод холбооны дэмжигч гишүүдийнхээ үзэл бодлыг илэрхийлсэн энгийн мөртлөө часхийсэн бодлого байв. АН, МАН-ын дарга нарыг гоочилж, доош нь хийгээгүй ч өнөөгийн нийгмийг булингартуулагч нь тэд гэдгийг тойруугаар хэлж дөнгөсөн. Энэ Засгийн газарт тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэх боломж нь бүрэн байсан ч улс төрийн эр зориг, хүсэл дутсаныг бас хзлсэн. Хамтарсан Засгийн газар ард түмнийхээ төлөө бус өөрсдийг нь тэжээдэг үндэстэн дамнасан корпорациуд, тэдний төлөөлөгч болсон ганц хоёр аж ахуйн нэгжийн эрх ашгийг бүхнээс дээгүүрт тавьж ирснийг нь хэлсэн. Нэр цохож хэлээгүй ч гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр өөрсдөө ам нээж, би хэн бэ гэдгээ олон таниулсан юмдаг. Бас тэрбээр АН мөрөөдөж, МАН үлгэр ярьж байна гэсэн. МАН-ынхан "Хэдхэн жилийн дараа бид коммунизм руу орно. Тэр үед хүн бүхэн хүссэн зүйлээ хэрэгцээнийхээ хэрээр үнэгүй авдаг болно" гэж ард түмэнд олон арван жил итгүүлж ирсэн үлгэрээ одоо, мощич хунд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 60 мянган ам.долларт хүрнэ гэсэн орчин үеийн хувилбарт шилжүүлчихээд байгааг ч дурьдсан.
Ерөнхийдөө МоАХ-ны IV чуулган "цагаан морь"-ийг эргүүлж, "Өнгөн дээрээ ард түмний талд мэт шударга царайлсан, цаагуураа амин хувь, явцуу бүлгийнхээ төлөө үхэн хатан зүтгэдэг цөөн хэдэн луйварчдыг сонтуулийн замаар төрөөс зайлуулах"-аа мэдэгдэж, бусдыг энэ үйлсдээ уриалсан юм.
Ардчиллын гол үзүүлэлтүүд сүүлийн үед тогтмол буурч дэлхийн улс орнуудын ардчиллын индекст Монгол Улс жил ирэх тусам хойгуур бичигдэж, монголчууд ардчиллаа алдсаар байгаа нь маргашгүй унэн. Ардчиллыг дураараа авирлах гэдэг утгаар нь "авч хэрэглэх"-дээ гаршсан болохоос шударга сонгууль, иргэдийнхээ үзэл бодлыг дээдлэх, улс төрийн соёлтой байх гэхчлэн ардчиллын наад захын үндсэн зарчмууд алдагдсаар байна. Тиймдээ ч индекс нь буурсаар ирж. Ардчилал буюу ардчилсан ёс гэдэг нь үндсэндээ аливаа орон нутагт өөрсдийн амьдралд нөлөөлөх үйлийг иргэд, ард түмэн нь тэгш эрхтэйгээр шийдвэрлэх засаглал юм. Өөрөөр хэлбэл, нийгэмд нөлөөлөх улс төр, эдийн засаг, соёлын болон бусад амьдралын орчинд хэм хэмжээ, зүй тогтол, хууль, дүрэм, журмыг үүсгэх, сайжруулах, хэвшүүлэхэд хүмүүс чөлөөтэйгөөр, тэгш оролцоно гэсэн үг юм. Ардчиллын нэг үндсэн шинж нь чөлөөт сонгууль явагддаг явдал. Чөлөөт сонгуулийг явуулахын тулд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл мэдээллийн чөлөөт байдал, хууль ёсны дагуу удирдах зэрэг чадамжууд хэрэгтэй.
Энэ бүхэн ардчиллын гол тулгуур шинжүүд гэсэн томъёоллыг хаа нэгтээгээс уншсан юм байна. Монголд өнөөдөр ардчиллын үңдсэн шинжүүд алдагдсанаараа дэлхийд "адлагдаж" байна, бид. Эцэг өвгөдөөс үлдээсэн асар их баялгийг монгол хүн бүр тэгш эрхтэйгээр бус, Үндсэн хуульд заасан "бүх ард түмнийх" байх ёстой газрын баялаг цөөхөн хэдэн олигархийн өмч болчихоод байгааг өнөөдөр захын бацаан ч хэлээд өгнө. Учрыг нь сайн ойлгохгүй ч аав ээж, эмээ өвөөгийнхөө ярианаас ойлгочихсон л байгаа. Мөнгөтэй хүн хөгжмөө захиалдаг учраас хөрөнгөтэй, мөнгөтэй эрхмүүд Монголын төр засгийг өөрсдийн таалалд нийцүүлэн удирдан залж, жолоодож байгааг МоАХ-ны гишүүд хурлын индэр дээрээс шүүмжилж байсан.
Эрх баригч МАН өнгөрсөн сонгуулиар луйвардаж авсан 46 / одоо 45 болчихоод байгаа/ суудлаа чадвал бүгдийг нь авах, ядвал 45-ыг нь авахын тулд хуруу хумсаа хуйхалж, улаан нүүрээ улалзуулж байна. Сонгогчдоосоо "очков" авахын тулд нийгмийн хавтгайрсан халамжийн бодлогыг өөгшүүлэх амлалтуудаа өгч эхэллээ. Хөгжлийн мод гэсэн нэг хөтөлбөр дэвшүүлж байсан. Үүнийг нь ард түмэн хошгоруулах дохиур хэмээн нэрлэчихсэн байсан. Олон хүүхэдтэй айлд орон сууц өгнө гэчихсэн чинь айлын эхнэрүүд бүр ажлаа хийхээ болиод хүүхэд гаргах "тооцоотой үүрэг" авчихсан гэртээ сууцгааж байх жишээтэй. МоАХ-ныхон бусдыг муулахын тулд муулаагүй, харин муугаа засч залруулах хугацаа байна гэдгийг нь энэ мэтээр анхааруулаад байгааг харин ухаарах сөгөөтэй хүн байгаа эсэхийг бүү мэд.
МоАХ улс төрийн мэдэгдэл гаргаж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 60 мянган долларт хүргэх хоосон амлалт бус жирийн монгол айл өөрийн гэсэн тохилог орон сууцтай цалингаараа амьдраад явчих хэмжээний болох ёстой гэдэг асуудлыг л тавьж, ийм болгохын төлөө чадах бүхнээ хийнэ гэсэн нь олон хүнд таалагдсан.
"Хатан ухаан", "нандин мэдрэхүйг" бус хэрэгцээг эхэлж бий болго
МоАХ-ны эмэгтэйчүд өнгөрөгч даваа гарагт чууллаа. Тэд ч бас ийм яриа хөөрөөтэй байсан.
"Эмэгтэйчүүдийн улс төрд оролцохын ач холбогдлын талаархи яриа таниулга их төлөв уран сайхан, цэцэн цэлмэг үгст булагдаж, "хатан ухаан", "нандин мэдрэхүй", "арга билгийн хослол" гээд уянгалаад явчихаараа итгэл үнэмшил төрүүлэхээсээ тээршаах, үл тоомсорлох сэтгэгдэл авчирч байна. Яагаад эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшинд оролцоотой байх ёстойг сонгогчдын бодит хэрэгцээ, энгийн ойлголтод тулгуурласан байдлаар гаргаж, тайлбарлаж таниулахгүй бол онч мэргэн үгсийн цуглуулга тань улам бүр л явуургүй болсоор парламентын танхимд эмэгтэйчүүдийн дуу хоолой улам бүр цөөрсөөр л байна шүү дээ. Товчхондоо "эмэгтэйчүүдийг сонгох хэрэгцээг" эхэлж бий болгохгүйгээр эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоо, сонгогдох эрх ханган биелэгдэхэд хэцүү байна" гэсэн МоАХ-ны тэргүүн Х.Баттулгын үгээр эхэлсэн. Энэ нь эмэгтэйчүүдээ уран цэцэн үгээр уралдах бус, эх оронч сэтгэл, ухаанаар бусад эмэгтэйчүүдтэйгээ уралд, тэгж чадвал хууль тогтоох, шийдвэр гаргах төвшинд очиж чадна гэсэн анхааруулга байв.
Тиймээс МоАХ-ны эмэгтэйчүүд бодлого боловсруулах, шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, сонгуулийн луйвруудыг таслан зогсоох, 2012 оны бүх шатны сонгуульд нэр дэвшсэн эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлээр олон нийттэй хамтран ажиллахаа, эрх зүйт төрөөр улс орныг удирдуулахад чиглэсэн үйл ажиллагааг улс орны өнцөг булан бүрт дэмжихээ, нийгмийн шат бүхэнд шударга ёсыг тогтоож бүрэн бүтэн эх оронтой, бат бэх гэр бүлтэй, эрүүл монгол иргэнтэй байх үйлсэд хошуучлан оролцохоо мэдэгдэж, уриалга гаргасан.
"Буруу гарын бизнесчдийн гайгаар бид ингэж амьдарч байна"
МоАХ-ны эмэгтэйчүүдийн чуулганы дараагийн өдөр МоАХ-ны залуучууд чуулга уулзалтаа зохион байгуулж, залуу хүний ааг омог, эр зоригоор эрх баригчдыг ёстой л "уучлаарай" болгов. Хорт утаагаар амьсгалж, уушги цээжээ хордуулдаг Утаанбаатарт, хоёр км-ын газрыг хоёр цаг туулдаг Улаанбаатарт асар их бухимдалтай амьдарч байгаа залуучуудын төлөөллүүд бухимдлаа илэрхийлсэн. Тэд "30 мянган төгрөгийн гар утас дээрэмдсэн залуу таван жилийн ял авч, төмөр торны цаана сууж байхад гурван тэрбумыг "хулгайлсан" эрхтэн дархтнууд гуравхан жилийн ял авсан нэрээр өршөөгдөж байгаагийн учрыг томчуудаас асууж байсан. Амьдарч буй нийгэмдээ гомдож яваагийнхаа бурууг төр засгийн хэдхэн эрх мэдэлтнүүдийнх гэж омогдсон. Тэдний зөв. Төрийн ордон дотроос төрийн томчуудад илгээсэн тэдний үг хатуу үнэн сонсогдож байсан. Ямар сайндаа л залуучуудын чуулганы төлөөлөгч залуу модернист яруу найрагч Б.Галсансүхийн шүлгийг өөрчлөн найруулж, индэр дээрээс уншиж байхав дээ. Тэр шүлгээрээ МАН-ын дарга, Ерөнхий сайдыг "аймаар чимхсэн". Тухайлбал, "Чи баяр болгоноор олны өмнө гарч "МОНГОЛЧУУД БАЯН АМЬДАРНА" гэж мөн ч олон удаа тэр үгийг хүлээсэн олон хөгшчүүл тэр сайхан цагийг үзэж чадалгүй үхцгээж байна. Чи шинээр ңээгдсэн объект болгон дээр очиж тууз хайчилж, шав тавьж "ДЭМЖИНЭ ЭЭ" гэдэг үгийг мөн ч олон удаа хэлсэн. ДЭМЖИНЭ гэдэг үгэнд хүмүүс мөн ч их татагдаж байна. Чи иргэдтэй уулзсан уулзалт бүхэнд нижгээд "A3 ЖАРГАЛ" гэсэн үг орох ёстой гэж чанга дуугаар хэлсэн. A3 ЖАРГАЛ гэсэн үгтэй уулзалтад хүмүүс жигтэйхэн их хууртаж байна.
Чи инээж буй хүүхэд "МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ" гэжээ. Уйлж буй хүүхэд тэгээд юу юм бэ? ... Чи шилжилтийн үед "ЗОВОХ" ёстой гэж чанга дуугаар хэлсэн. Шилжилтийн үе нь юм байлгүй. Бид бүгд "ЗОВЖ" байна.... Чи дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр болгондоо "МАН НАЙДВАРТАЙ" гэж хэлсэн. "МАН НАЙДВАРТАЙ" гэсэн үгэнд хүмүүс маш их хулхидуулж байна. ... Чи ТВ-д орсон ярилцлага бүхэндээ Монголын ирээдүйг би авч явна гэж чанга дуугаар хэлсэн. Ирээдүйгээ чамд даатгуулсан монголчууд чамд маш ихээр хууртагдаж байна.
Чи дандаа ирээдүй цаг дээр ярьдаг. Бид итгэдэг... Чиний хүссэн бүхнийг чинь монголчууд бид чамд өгсөн... гэсэн нь хүмүүсийн жинхэнэ амны зугаа болон яригдаж байна.
Эцэст нь дүгнэж хэлэхэд МоАХ-ны гишүүд, эмэгтэйчүүд, залуучууд нь "цагаан морио эргүүлэн" ергөлөө. Гэхдээ тэд суулт өлсхөлөн зарлахгүй,"зүгээр шударга сонгуулийн төлөө ажиллаж, "сонгуулийн хувьсгал" хийх юм гэнэлээ.