Х.Нямбаатар: Хэсгийн ахлагч нарыг төрийн албан хаагчын статусаар ажиллуулах хэрэгтэй
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
Улаанбаатар хот 152 хороотой энэ 152 хороонд ажилладаг хэсгийн ахлагч нарыг төрийн албан хаагчын статусаар ажилуулах чиглэлээр журмаа шинэчилж гаргаж өгөөч гэж хэлсэн. Одоо бол хөдөлмөрийн хөлсний доод талын хэмжээгээр ажиллаж байгаа.
Бид нар угтаа хууль зөрчиж байгаа. 2011 онд хөлсөөр ажиллах гэрээ гэдгээр ажиллуулаад хэвшчихсэн. Иргэний хуулийн агуулгыг харахаар хөлсөөр ажиллах гэрээ гэдэг нь онцгой мэдлэг өндөр ур чадварыг ашиглуулсаныхаа төлөө үнэлүүлж хөлс авахыг хэлдэг. Тэгэхээр хэсгийн ахлагчын ажлын байр бол хөлсөөр ажиллах зохимжтой гэрээний төрөлд ордоггүй. Энэ дээр ямар ажил хийгдэж байгаа вэ?
Холбоотой мэдээ
2024.12.18
2024.12.18
2024.12.18