"Эрүүл мэндийн албан журмын даатгалын өнөөгийн нөхцөл байдлын талаар" тавьсан асуулгын хариу
2019.05.06

"Эрүүл мэндийн албан журмын даатгалын өнөөгийн нөхцөл байдлын талаар" тавьсан асуулгын хариу

 

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос "Эрүүл мэндийн албан журмын даатгалын өнөөгийн нөхцөл байдлын талаар" тавьсан асуулгын хариу

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд эрүүл мэндийн албан журмын даатгал нь даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн улмаас даатгуулагчид үүссэн санхүүгийн эрсдэлийг хуваалцах эв санааны нэгдлийн зарчимд тулгуурлах бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь даатгуулагчийн эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, нотолгоонд үндэслэсэн, чанартай, аюулгүй, тэгш, хүртээмжтэй байна гэж хуульчилсан.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 344 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг шинээр байгуулж, нийгмийн даатгалын байгууллагын хариуцаж байсан эрүүл мэндийн даатгалын талаархи чиг үүргийг Эрүүл мэндийн яаманд шилжүүлэн авч, 2018 оны эхнээс бие даасан агентлагийн статустайгаар төв, орон нутгийн хэмжээнд 139 орон тоотойгоор ажиллах болсноор нэн тэргүүнд эрүүл мэндийн даатгалын харилцааг зохицуулж байгаа 20 гаруй тогтоол, журмын төслийг шинэчлэн сайжруулах болон шинээр боловсруулан Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөр батлуулан хэрэгжилтийг ханган ажиллалаа.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь 2018 онд 2824,7 мянган даатгуулагч давхардаагүй тоогоор/ буюу нийт хүн амын 88,9 хувийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, эрүүл мэндийн даатгалын санд 422.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь орлогын төлөвлөгөөг 112.0 хувиар буюу 46,3 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж, 7342.0 мянган даатгуулагчид 310.5 тэрбум төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг даатгалын гэрээтэй 1632 эрүүл мэндийн байгууллагуудад хугацаанд нь бүрэн олгож, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн даатгалын чиглэлээр тусгагдсан зорилтуудыг 95.0% амжилттай хэрэгжүүлж, эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг хэвийн явуулж байна.

Нэг. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4.2 дахь хэсэгт өөрчлөлт оруулснаар эрүүл мэндийн даатгалд хамрагдах иргэдийн тоо, хэмжээнд эерэг болон сөрөг ямар өөрчлөлт орсон талаар

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хууль 2011 оноос хэрэгжиж эхэлснээр бусад хууль тогтоомжийн “заавал даатгуулах” нэр томъёог албан журмын гэж өөрчилсөнтэй холбоотой Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн “.... заавал даатгуулах, сайн дураар даатгуулах....” гэсэн заалтыг 2015 онд батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар Монгол Улсын бүх иргэн эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах үүрэгтэй бөгөөд даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр тогтоохоор хуульчилсан.

Хоёр. Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан болон хамрагдаагүй иргэдийн тоо, хувь, нийслэл, аймаг, сум, дүүргийн хэмжээнд ямар байгаа талаар

2.1. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь 2018 оны эхнээс шинээр зохион байгуулагдан бие даасан агентлагийн статустайгаар ажиллах болсноор Эрүүл мэндийн даатгалын цахим системийг шинээр нэвтрүүлж, эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн тоог анх удаа давхардаагүй тоогоор гаргаснаар тайлант онд 2824,7 мянган даатгуулагч хамрагдаж, хамралтын хувь 88,9 хувьтай гарсан. /Зураг 1-ээс харах/
2.2. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан даатгуулагчийн судалгаанаас харахад аж ахуйн нэгж байгууллагын ажилтан 26,4 хувь, төрөөс шимтгэлийг хариуцах даатгуулагч 62,3 хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн 6,2 хувь, малчин 3,3 хувь, Оюутан 1,6 хувийг тус тус эзэлж байна./хүснэп 1-ээс харах
2.3. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг даатгуулагчдын
рахад малчны хамралт 73,3%, тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэдийн хамралт 92,5%, оюутан суралцагчдын хамралт 36,4% байна./хүснэгт 2-оос харах/

Гурав. Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадахгүй байгаа иргэдийн нийтлэг шалтгаан, үндэслэлүүдийн талаар

Эрүүл мэндийн даатгалын санд 2018 онд 376,0 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 2018 оны төсвийн гүйцэтгэлийн урьдчилсан тайлангаар 422,3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 112,3 хувиар давж биелүүлсэн./дэлгэрэнгүй мэдээллийг зураг 2-оос харах/
2018 онд малчдын 26,7%%, оюутан суралцагчдын 63,6% нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй нь нь дараахь шалтгаантай байна.
3.1. Малчид тогтмол орлогогүй, улирлын чанартай орлого олдог тул төдийлөн эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чаддаггүй, сумын болон багийн эмчид хөнгөлөлттэй эмийн жор бичих эрх олгогдсон хэдий ч малчдад хүртээмжтэй хүргэж чаддаггүй.

Дөрөв. Иргэдийн эрүүл мэндийн даатгалд хамрагдалтын хэмжээг хэрхэн сайжруулах арга замын талаар

4.1. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах болон эрүүл мэндийн даатгалын хууль, тогтоомжийг сурталчлахад дараахь тулгамдсан асуудал тулгарч байна.
4.1.1. Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, нэр төрөл нэмэгдсэнтэй холбоотой даатгалын гэрээтэй эрүүл мэндийн байгууллагын тоо 2016 онтой харьцуулахад 2 дахин, тусламж, үйлчилгээ авагчдын тоо 29 пунктээр, сангийн зарлага 30,2 пунктээр нэмэгдсэн, мөн 2017 оноос төр төлбөрийг нь хариуцах гемодиализийн тусламж, үйлчилгээ, 2019 оноос “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамрагдсан 2-12 насны хүүхдийн амны хөндийн тусламж, үйлчилгээний зардлыг худалдан авах үйл ажиллагааг эрүүл мэндийн даатгалын байгууллага гэрээний үндсэн дээр гүйцэтгэснээр даатгалын байгууллагын ажилтнуудын ажлын ачаалал болон үйлчлэх цар хүрээ огцом нэмэгдэж байгаа тул орон тоог зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. /21 аймаг, Багануур, Налайх дүүрэгт тус бүр 2 орон тоотой.
4.1.2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д “Нийгмийн даатгалын байгууллагын энэ хуулийн 19.3-т заасан үйл ажиллагааны зардал”-ыг эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор хуульчилсан ч 2018-2019 онд дээрх зардал батлагдаагүй. Гэвч нийгмийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын 83,9 хувийг цуглуулах, төвлөрүүлэх, эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлэх үйл ажиллагааг 2 дахь жилдээ гүйцэтгэж байгаа бөгөөд цаашид үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Тав. Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдийг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт хэрхэн хамруулах арга замын талаар тодорхой хариуг боловсруулж ирүүлэх талаар

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн II шатны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЭМДҮЭ-ийн 2018 оны 06 дугаар тогтоолоор 2018 онд 15-аас дээш насны даатгуулагчийн элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээг 3500 төгрөгөөр, баталгаажуулах шинжилгээг 5.0-10.0 мянган төгрөгөөр, элэгний В, С вирусийн ачаалал тодорхойлох шинжилгээний зардлыг 80.0-120.0 мянган төгрөгөөр тооцон төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын даатгуулагчид үзүүлсэн оношилгоо, шинжилгээний зардлын төлбөрийг даатгалын сангаас бүрэн хариуцаж байна.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн II шатны хөтөлбөрт 548,2 мянган даатгуулагч хамрагдаж, 19,8 тэрбум төгрөгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцаж, хөтөлбөрийн хэрэгжилт 74,3 хувь байна. /хүснэгт 4-өөс харна ууі.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн элэгний В, С вирусийг илрүүлэх шинжилгээнд 2017 2018 онд хамрагдвал зохих 15-аас дээш насны иргэдийн 34,6 хувийг хамруулсан бөгөөд хамрагдаагүй үлдсэн иргэдийн 82,8 хувийг 2019 онд, үлдсэн иргэдийг 2020 онд хамруулахаар төлөвлөж, 2019 онд эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний В, С вирусийг илрүүлэх, баталгаажуулах шинжилгээнд 3,7 тэрбум төгрөг, элэгний В, С вирусийг тоолох шинжилгээнд 11,5 тэрбум, эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 17,5 тэрбум, нийт 32,7 тэрбум төгрөг төсөвлөсөн.