УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.18/ үдээс хойших хуралдаанаар "Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх" асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчдээс асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
"Нэр дэвшигчидтэй олон нийтийн хамарсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан нь маш сайн жишиг боллоо. Энэ хэлэлцүүлгээс иргэд, олон нийтийн саналыг ажилдаа тусгаж ажиллаарай.
Бид нэг албан тушаалтныг нөгөөгөөр солиогүй. Албан тушаал хугацаатай. Тиймээс ажлаа хүнд цаг үед шударга, хуулийн хүрээнд гүйцэтгэх шаардлагатай. Хууль шүүхийн байгууллагад байгаа алба хаагчдын ёс зүйгүй байдлыг тодорхой арга хэмжээ авч ажиллаарай.
Эдийн засагтай холбоотой гэмт хэргийг судлан, хуулийг дордуулахгүй хэрэглэх шаардлага байна. Өнөөдөр хуулийг дордуулж байна. Энэ тал дээр анхаарч ажиллаарай."