Барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээнд ашиглагдах тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
2019.04.18

Барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээнд ашиглагдах тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

 Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээнд ашиглагдах тоног төхөөрөмжийг ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэн, МХЕГ, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төвд өнөөдөр хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.

Арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Японы Жайка олон улсын байгууллагын төлөөлөл болон ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэн, МХЕГ, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төвийн холбогдох мэргэжилтнүүд оролцсон юм.

 Барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ хийхэд ашиглагдах тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаарх сургалтыг  өнгөрсөн онд  нийслэл, дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын  60 гаруй мэргэжилтнийг хамруулан  зохион байгуулсан юм.