
2019.03.06
Элчин сайдын яамны орон тоог нийт долоогоор нэмэв
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зайлшгүй хэрэгцээ, шаардлагыг үндэслэн БНХАУ-ын Шанхай хот дахь Ерөнхий консулын газар болон БНТУ-ын Анкара, БНХАУ-ын Бээжин, Япон Улсын Токио хот дахь Элчин сайдын яамны орон тоог нийт долоогоор нэмэв.
Зардлыг салбарын яамд батлагдсан төсвийнхөө хүрээнд санхүүжүүлнэ. Мөн “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зарчмын хувьд дэмжив. Төслийг БНХАУ-ын талтай эцэслэн тохирохыг холбогдох сайд нарт даалгав.