
2019.02.19
Байгалийн түүхийн музейн барилгад 20 сая орчим ам.доллар шаардлагатай
Байгалийн түүхийн музейн барилга үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлтийн дагуу үйл ажиллагааг нь зогсоож, барилгыг битүүмжилээд 5 жил өнгөрч байна. Музейн үзмэрийг 2013 онд фондын байранд шилжүүлэн хадгалаад байгаа юм.
БНСУ-ын Засгийн газраас барилга барих хүсэлт тавьсан ч Солонгосын талын төлөөлөгчид ирж үзээд барилгын газар шаардлага хангахгүй учраас ажлыг зонсоосон байна. Мөн өөр эх үүсвэрээр санхүүжүүлэх боломжыг судалж байгаа гэлээ.