Х.Нямбаатар: Сонгуулийн тухай хуулийг эртхэн хэлэлцэх шаардлагатай байна
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.01.31/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллаа батлах үед УИХ-ын гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
"Сонгуулийн тухай хуулийг эртхэн хэлэлцэх асуудлын дараалалдаа оруулж ирэх хэрэгтэй байна. Учир юу вэ гэвэл БЗД 2 тойрог, 2,3 сарын хугацаанд нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөлгүй байна. Цагдаагийн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрээр 2 тойрогт Сонгуулийн хуулийг зөрчсөн гэж тогтоон, дахин сонгууль явуулах шийдвэр гарсан. 2 ч шүүхийн шийдвэрээр сонгуулийг хойшлуулаад байсан ч сүүлийн шүүх хурлаар сонгууль явуулах шийдвэр гарсан байна.
Гэтэл тодорхойгүй нөхцөл байдал үүссэн гээд гомдол гаргаад улс төрийн хүчний нөлөөлөлтэй маргаан үүсгээд байна. Үүнээс болж БЗД-ийн иргэд бүтэн сонгуулийн нэг цикль тойрон засаг даргагүй, өөрийн төлөөлөлгүй явж байна. Тиймээс нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуулийн тухай хуулийн зохицуулалтыг сайжруулмаар байна.
Шүүхийн 3 шатны шийдвэр гараад, сонгууль явуулах тов нь зарлагдаад байхад БЗД-ийн АН-аас дахин шинэ илэрсэн нөхцөл байдал гэж энэ дүүргийг засаг даргагүй байлгах, сонгууль явуулахгүй байх, шүүхэд нөлөөлөх оролдлого хийсээр байна. Үүн дээр УИХ болон ТББХ анхаарахыг хүсэж байна."
Холбоотой мэдээ
2024.12.18
2024.12.18
2024.12.18