О.Баасанхүү: Нэн шаардлагатай асуудлаа эхлээд хэлэлцэе
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.01.17/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн зүгээс горимын санал хэллээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
“Цаг үеийн нэн шаардлагатай хэлэлцэх ёстой асуудлууд олон байгаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмж зэрэг асуудлаа хэлэлцье. Тухайн үед нууц мэдээлэл гэсэн тул ямар асуудал байгааг мэдэж чадаагүй.
Мөн агаарын бохирдолтой холбоотой асуудлыг хэлэлцмээр байна. Энэ асуудлаар Засгийн газар, Ерөнхий сайдад өгсөн чиглэлийн биелэлт ямар байна вэ гэдгийг мэдэхийг хүсч байна. Өнөөдөр олон мянган хүүхэд ханиад томуугаар өвчилсөн. Эрүүл мэндийн нөхцөл байдал аюулын дохио өгөөд байна.
Олон өдөр албан тушаал, МАН-ын дотоод хагаралаас бол олон нийт, иргэдийн амьдрал хэцүү болоод байна. Энэ асуудлуудаасаа эхлээд хэлэлцээд явья.“
Холбоотой мэдээ
2020.06.20
2020.05.19
2020.05.18