НИТХ хотын даргаар С.Амарсайханыг томилох эсэх асуудлыг лхагва гаригт хэлэлцэнэ
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нөгөөдөр буюу лхагва гаригт хотын даргын томилгооны асуудлыг хэлэлцэхээр тов зарлаад буй. Хотын дарга асан С.Батболд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч, одоогоор НЗД-ын Ногоон хөгжил агаарын бохирдол хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан орлож байгаа билээ.
Хотын дарга ажлаа хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан, Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид болон МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, НИТХ-ын дарга С.Амарсайханыг Нийслэлийн засаг даргад нэрийг нь дэвшүүлсэн. Эна дагуу өнгөрсөн оны сүүлийн ажлын өдрүүдэд НИТХ-аар хотын даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх байсан ч хойшилсон юм.
Ингээд лхагва гаригт НИТХ-аар өвхөн хотын даргын томилгооны асуудлыг хэлэлцэх тул ирц бүрдэнэ гэсэн хүлээлттэй байна. Хотын даргад нэр дэвшихээ илэрхийлээд байсан Баянзүрх дүүргийн засаг дарга асан Б.Мөнхбаатар өнгөрсөн долоо хоногт Барилга хот байгуулалтын дэд сайдаар томилогдсон. Тэгэхээр С.Амарсайханд бодитой өрсөлдөгч байхгүй гэсэн үг. Тэгээд ч НИТХ-ын төлөөлөгчдийн олонхи нь дотроосоо хотын даргыг томилох хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр буй.
С.Баатар