2018.12.31
МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар С.Амарсайханыг Нийслэлийн Засаг даргад дэмжжээ
Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батболд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа огцрох хүсэлтээ өгөөд сар гаруйн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Нийслэлийн Засаг даргын албан тушаалд хэд хэдэн хүний нэр яригдаж байсан ч өнгөрсөн 7 хоногт хуралдсан Нийслэлийн МАН-ын хорооноос Хотын даргад С.Амарсайхан, Б.Мөнхбаатар, Р.Дагва нарын нэрийг дэвшүүлэн өрсөлдүүлсэн байна.
Нийслэлийн МАН-ын хорооны 15 тэргүүлэгчээс Нийслэлийн Засаг даргад өрсөлдсөн С.Амарсайханд 9, Б.Мөнхбаатарт 5, Р.Дагвад 1 санал тус тус өгч хамгийн олон буюу 63 хувийн санал авсан С.Амарсайхан нэрийг Нийслэлийн Засаг даргад нэрийг нь батламжлан МАН-ын хорооны Удирдах зөвлөлд илгээжээ.
Үүний дараа С.Амарсайханы нэрийг МАН-ын Удирдах зөвлөлийн 29 гишүүн 100 хувь түүнийг Нийслэлийн Засаг даргад дэмжсэн байна.
НИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдаан өнөөдөр 09:00 цагаас хуралдаж хотын даргыг томилно гэж товлогдсон юм.