Хөвсгөл аймагт цэвэрлэх байгууламж баригдана
Хөвсгөл аймгийн Мөрөн сум
2018.12.26

Хөвсгөл аймагт цэвэрлэх байгууламж баригдана

Хөвсгөл, Булган, Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн төвд ахуйн бохир усны биологи цэвэрлэгээний байгууламжийг шинээр барих 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хооронд байгууллаа.

Цэвэрлэх байгууламжийн зураг төслийг хийлгэж баталгаажуулсан бөгөөд барилга угсралтын ажлыг 2019 оноос эхлэхээр төлөвлөж байна. Эхний ээлжид Хөвсгөл аймгийн төвд төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байгаа юм.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-р багийн иргэдийн хувьд хуучин цэвэрлэх байгууламжийн үнэр ойр орчимд нь амьдарч байгаа иргэдэд үнэртдэг байсан бөгөөд шинэ цэвэрлэх байгууламжийг 2019 оноос эхлэн 4 сая ам.доллараар барьснаар Мөрөн сумын 40,000 гаруй иргэд ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэх юм.